menu

Monday, December 21, 2015

МХУЗ-3, МАХ-3 ангийнхан өгүүлбэрзүйн батлах шалгалтын асуултаа хараарай.



1.    Өгүүлбэр гэж вэ? Өгүүлбэрзүй юу судлах вэ?
2.    Монгол хэлний өгүүлбэрзүйн судалгаа
3.    Өгүүлбэрийг гадаад ба дотоод бүтцийн талаас буюу 4 талаас нь хэрхэн тайлбарлах вэ.
4.    Хэлц ба хэлц бус нэгжүүдийн онцлог, ялгаа, жишээгээр тайлбарлана уу.
5.    Бүхэлзүйжсэн холбоо үг, түүний онцлог шинжүүд. Жишээгээр тайлбарлана уу.
6.    Утгазүйжсэн холбоо үг, түүний онцлог шинжүүд. Жишээгээр тайлбарлана уу.
7.    Үгийн санжсан холбоо үг, түүний онцлог шинжүүд. Жишээгээр тайлбарлана уу.
8.    Хэлзүйжсэн холбоо үг, түүний онцлог шинжүүд. Жишээгээр тайлбарлана уу.
9.    Чөлөөт ба чөлөөт холбоо үгийн онцлог, ялгаа, жишээгээр тайлбарлана уу.
10. Холбоо үг, өгүүлбэрийн ижил ба ялгаатай тал, жишээгээр тайлбарлана уу.
11. Өгүүлбэрийн гишүүн гэж юу вэ? хэрхэн ангилдаг вэ? Үүр өндгийн загвараар тайлбарлана уу.
12. Өгүүлэхүүн гишүүн, түүний онцлог шинжүүд. Жишээгээр тайлбарлана уу.
13. Өгүүлэгдэхүүн гишүүн, түүний онцлог шинжүүд. Жишээгээр тайлбарлана уу.
14. Шууд тусагдахуун гишүүн, түүний онцлог шинжүүд. Жишээгээр тайлбарлана уу.
15. Шууд бус тусагдахуун гишүүн, түүний онцлог шинжүүд. Жишээгээр тайлбарлана уу.
16. Тодотгол гишүүн (харьяаны ба харьяаны бус), түүний онцлог шинжүүд. Жишээгээр тайлбарлана уу.
17. Байц гишүүн, түүний онцлог шинжүүд. Жишээгээр тайлбарлана уу.
18. Энгийн өгүүлбэр гэж юу вэ? Хэлэх аялгаар нь хэрхэн ангилах вэ? Жишээгээр тайлбарлана уу.
19. Бүтэц ба бүтэц бус өгүүлбэрийн тухай, түүний онцлог шинжүүд. Жишээгээр тайлбарлана уу.
20. Энгийн өгүүлбэрийн хувиргал (хураах, дэлгэрүүлэх, салаалах, тонгоргох) түүний онцлог шинжүүд. Жишээгээр тайлбарлана уу.

Monday, November 16, 2015

"Мөнх тэнгэрийн бичиг" үзэсгэлэнд оролцож байна.

Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилгаар жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Мөнх тэнгэрийн бичиг" үзэсгэлэнд "Монголын их амар амгалан" бүтээлээрээ оролцож байна. Тус үзэсгэлэн 2015.11.18-ныг дуустал Уран зургийн галерейд гарах юм. Эрхэм оюутан, багш та бүхнийг үзэсгэлэнд морилон саатахыг урьж байна.

Tuesday, October 27, 2015

МХУЗ, МАХ-III, IV ангийнхан дараах эхийг ашиглан гэрийн даалгавраа гүйцэтгээрэй.



Ж.Лхагва                                Цэнхэр уулс
      Өлийн овоонд чулуу нэмээгүй балчирхан насандаа би тэртээд харагдах цэнхэр уулсыг тэнгэрийн хаяа гэж боддог байжээ.
      Хурганд яваад гэрээс далд орохдоо ухаангүй байдаг атлаа тэр цэнхэр уулан дээр гараад цаана нь юу байгааг харахсан гэхээс Улаан дэлд өрөөстэй тоглоом, Ажаагийн хутгасан өрөмтэй будааг ч мартаж чаддаг байлаа.
Гэтэл тэр цэнхэр уул нь адууны бэлчээр төдийхөн байсныг удалгүй мэдээд өөрийгөө их л чамлан, цаана нь цэнхэр уул байхыг үзэж, энэхүү хорвоогийн уудамд анх удаагаа биширсэн билээ.
Эдүүгээ адууны бэлчээрээс гарч, олон цэнхэр уулсыг давлаа. Гэвч тэнгэрийн хаяа үзсэнгүй. Уулын цаана улам өндөр уул байна. Ганцхан уулыг хараад насыг барах юутай харамсалтай. Суугаад байвал уул хол, тэнгэрийн хаяа ойрхон санагдана. Яваад ирэхлээр уул ойрхон, тэнгэрийн хаяа зугтаагаад байдаг юм шүү.
Ай хүсэл минь- цэнхэрхэн уулс минь, алсхан оройд чинь нэг гарах сан даа...

Thursday, October 22, 2015

Нэгдүгээр ангийн оюутнуудад: Эсээ задлал




1.    Эхлэл хэсэг, түлхүүр өгүүлбэрийг тодорхойлох нь:
Уншигч хариулах гэж эргэцүүлэн бодохуйц асуултаар эхэлсэн, зүүд амьдрал хоёр бараг л ялгаагүй хэмээн өгүүлсэн уг эсээний эхлэл хэсэг нь эсээний ерөнхий санааг илтгэх бөгөөд I(А)-аас (В) хүртэл тэмдэглэгдсэн цогцолбороос бүрдэж байна.
Би хувьдаа зүүдийг энэ амьдралаас тусдаа зүйл гэдэгт итгэлтэй явдаг ч, эвгүйгээр зүүдлэгдсэн хэн нэгэнтэй инээмсэглээд ярилцчихаж чаддаггүй л юм.” гэх өгүүлбэр нь энэхүү эсээний гол санааны хөтөч болох түлхүүр өгүүлбэр болно. Зохиолч, эсээний эхэнд зүүдний ертөнц, энэ ертөнц хоёрыг зэрэгцүүлэн тавьсан бөгөөд зарим үед хүн зүүдэндээ энэ ертөнцөд амьдардгаасаа ч илүүгээр өөрийнхөөрөө, үнэн төрхөөрөө байдаг ч байж магадгүй тухай өгүүлсэн нь “зүүд”-нд хандах зохиогчийн хандлага, эсээний ерөнхий өнгө аяс цаашид ямар байхыг тодорхойлж өгчээ. “... зүүдэндээ дугуй унаж сурсан” баримт нь зүүдний ертөнц хийгээд хүмүүний ертөнц хоёр бараг ялгаагүй гэж өгүүлсэн түлхүүр өгүүлбэрийн санааг дэмжих, нотлох үүрэгтэй байна.

МХУЗ, МАХ-3 ангийн оюутнуудад: Өгүүлбэрзүйн задлал хийх эх



Д.Нацагдорж “Өвлийн шөнө”
Тасхийм хүйтэн өвлийн шөнө тэнгэрийн одон оч шиг гялалзаад, уул нурууг бүрхсэн хунгар цасны хасын өнгө түүний гэрэлд алмаазын адил гилтгэнэнэ. Хүйтний жавар өмнөөс үлээгээд голын мөс тас няс хагарна. Хөндий тал мэлцийн цэлийгээд хааяа нэг уулын орой эрвийн сэрвийн үзэгдэнэ. Хуучин сар шөнө дундын үед цухуйхад гэрийн нохой түүнийг ширтэн дэмий л хуцна. Хөдөөний айлын гадуур нэг ч үймээнгүй, үхэр хонь хааяа нэг хивж хэвтэнэ. Ийм нэг шөнийн гүнд холоос хэдэн морины туурай түчигнэн, хоёр хүн гадаа ирж, морийг тушин оров. Удалгүй эхнэр Лхам босч, өрх татан гал түлж цай халаана. Харанхуй шөнийн дунд бор гэрийн тооноор утаа савсаж, улаан оч хаялахад тэртээгээс үзэхэд үнэхээр сонирхолтой. Даруй үүрийн цолмон цэмцийн гарч ирэхэд, адуу манасан хоёр хар хүн мордон, уурга чирэн давхиж одов.

Monday, October 19, 2015

МХУЗ, МАХ III ангийнхан "Өгүүлбэрзүй" хичээл дээрээ ашиглаарай.


Блүүмийн асуулт

1.     
Энгийн асуулт
Уншсан зүйлээсээ баримт мэдээлэл авахад зориулагдсан байдаг.
Уншсан эхээс тодорхой баримт олно

2.     
Задлан шинжлэх асуулт
Унших явцдаа асуудал шийдвэрлэх, улмаар уг асуудлын учир шалтгааныг судлахыг шаардана.
Асуудлын учир шалтгааныг олох

3.     
Нэгтгэн дүгнэх асуулт
Төрөлх сэтгэлгээгээ ашиглан бүтээлчээр асуудал шийдвэрлэхийг шаардана.
Асуудлыг бүтээлчээр шийдэх ямар нэг хувилбар

4.     
Үнэлгээний асуулт
Өөрсдийн үнэлэмжээр сайн муу, зөв бурууг тодорхойлох, шийдвэр дүгнэлт гаргахыг шаардана.
Уншсан зүйлээс санаа авч, өөртөө дүгнэлт хийх, шинэ санаа олох

5.     
Хэрэглээний асуулт
Юуг, юунд, хэзээ, яаж хэрэглэх тухай асуудал бөгөөд сонголт хийх боломж олгох, өөрчлөлтийг харуулах, тайлбарлах чиглэлийн асуулт хамаарна. 
Уншсанаа шинэ нөхцөлд хэрэглэх