menu

Sunday, October 20, 2013

Эрдэм шинжилгээний хурал болно.

ГУРВАН ЭРДЭНЭ (БАГШ, ШАВЬ, НОМ)-ИЙН ШИНЭЧЛЭЛ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ Хурлын зорилго: Боловсролын салбар, түүний дотор боловсролын бодлого, багш, суралцагч болон сургалтын арга технологийн өнөөгийн байдлыг цогцоор нь авч үзэж хэтийн төлөвийн талаар онол, практикийн хэлэлцүүлэг хийх. Салбар хуралдаан: Салбар хуралдаан I Багш бэлтгэх үйл ажиллагаанд хийгдэж буй шинэчлэлийн үр дүн, хэтийн төлөв Салбар хуралдаан II Боловсрол судлалын онол аргазүйн шинэчлэл, өнөөгийн байдал, хэтийн төлөв Салбар хуралдаан III Өнөөгийн монгол хүүхэд, боловсролын үйлчилгээний хүртээмж, чанар, үр өгөөж Хурал зохион байгуулах хугацаа: 2013 оны 11 дүгээр сарын 07 Хурал зохион байгуулах газар: Багшийн хөгжлийн ордон Хуралд оролцох илтгэлд тавигдах шаардлага: 1. Илтгэлийн агуулга нь хурлын сэдэв, үзэл санаатай тохирсон байх; 2. Илтгэлийн хэмжээ 8 хуудаснаас (А4) хэтрэхгүй байх; 3. Илтгэлийг Arial 12 фонтоор бичих; 4. Илтгэлийн бүтэц • Хураангуй (англи хэлээр, italic хэлбэрээр бичих) • Илтгэлийн оршил (тухайн асуудлын үндэслэл, зорилго, зорилт, судалгаа, туршилт, түүний аргазүй) • Илтгэлийн үндсэн хэсэг (тухайн асуудлын онол, практикийн ач холбогдол, судалгаа, туршилтын боловсруулалт, түүний үр дүнг дэлгэрэнгүй тусгасан байх) • Дүгнэлт • Номзүй Жич: Бичлэгийн соёлыг эрхэмлэнэ. (Ишлэл зүүлт, ашигласан бүтээлийн жагсаалт, номзүйг хийхдээ эрдэм шинжилгээний бүтээлд тавигдах шаардлагыг баримтлах) Илтгэл хүлээн авах хугацаа: 2013 оны 10-р сарын 10-ны дотор цахим болон хэвлэмэл хэлбэрээр хүлээн авна. (Хаяг болон утасны дугаараа илтгэлийн хамт ирүүлнэ.) Хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Амарсанаагийн гудамж-7, “Гурван-Эрдэнэ” Багшийн Дээд Сургууль Шуудангийн хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг-16066 болон “Гурван-Эрдэнэ” БДС-ийн Сургалтын албанд хүлээн авна. Утас: 70111994, 99075739, 99285211, 96633536 И-мэйл: gurvanerdene@yahoo.com

Эрдмийн зөвлөлийн танилцуулга

“Гурван-Эрдэнэ” Багшийн Дээд Сургуулийн эрдэм шинжилгээний ажлын зорилго Тус сургуулийн эрдэм шинжилгээний ажлын бодлого чиглэл, түүнийг хэрэгжүүлэх стратеги нь сургуулийн эрхэм зорилготой уялдаж байгаа бөгөөд их төлөв бага болон суурь боловсролын агуулга боловсруулах, агуулгын стандартыг хэрэгжүүлэх сурах бичиг, арга зүйг хичээл тус бүрээр боловсруулан тодорхой сургууль дээр эрдэм шинжилгээний стратеги туршилт явуулж үр дүнг нийтийн хүртээл болгох зэрэгт чиглэгдэж байна. Сургууль дээрх эрдэм шинжилгээний ажилд дараах хэлбэрүүд зонхилж байна. Үүнд: • Тэнхимийн эрдэм шинжилгээний ажил: Уран бүтээл, эрдэм шинжилгээ зэрэг мэргэжлийн дугуйлан хичээллүүлэн суралцагчдын ангийн болон бакалаврын ажлыг удирдаж, эрдэм шинжилгээний ажлын арга барил эзэмшүүлэхэд чиглэгдэж байна. • Эрдэм шинжилгээний хурал, семинар: Эрдэмтэн багш нарын дунд эрдэм судалгааны ажлыг өрнүүлж тэдний шинэ соргог бүтээлүүдийг олны хүртээл болгоход чиглэгдсэн. • Сурах бичиг, гарын авлага: ЕБС-ийн бага, суурь, дунд боловсролын агуулга, стандарт түүнийг хэрэгжүүлэх аргазүйг төгөлдөржүүлэх чиглэлээр эрдэмтэн багш нарын дунд төсөл хэрэгжүүлэх хөдөлгөөн өрнүүлж байна. Энэ чиглэлээр багш нар бага, суурь боловсролоор зарим хичээлийн хөтөлбөр, сурах бичгийн хувилбар гаргах туршилт хийн ажиллаж байна. Түүнчлэн оюутнуудад зориулсан сурах бичиг, гарын авлагыг боловсруулан ашиглаж байна. • Оюутны эрдэм шинжилгээний ажил: Оюутнуудын дунд зарласан улсын хэмжээний эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаан, ангийн болон бакалаврын ажил бичих хөдөлгөөнд оюутнуудын хамрах хүрээг өргөжүүлэхэд чиглэгддэг. Эдгээр хэлбэрийг дэмжсэнээр сүүлийн жилүүдэд тус сургуулийн эрдэмтэн багш нар, оюутнуудын дунд уламжлал болон зохиогддог сургуулийн эрдэм шинжилгээний хуралд хамрагдагсдын тоо жил дараалан өсөж илтгэл бүтээлүүдийн чанарт ахиц гарч байна. “Гурван-Эрдэнэ” БДС-ийн Эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүн Эрдмийн зөвлөлийн дарга: Ч.Жачин Эрдмийн зөвлөлийн нарийн бичгийн дарга: Г.Даваажаргал Гишүүн: М.Базаррагчаа Гишүүн: Ж.Саруулбуян Гишүүн. Ц.Няндаг Гишүүн: Л.Балдан Гишүүн: С.Батхуяг Гишүүн: Г.Буянтогтох Гишүүн: Н.Баянмөнх № Овог нэр Төгссөн сургууль Эрдмийн зэрэг цол Одоо эрхэлж байгаа ажил 1. Чойжилсүрэн Жачин Архангай БНБС, УБИС Доктор, проф. “Гурван-Эрдэнэ” БДС-ийн захирал 2. Мөнхжаргал Базаррагчаа Багшийн сургууль Доктор МУИС-ийн багш 3. Жүмпэрэл Саруулбуян УБИС Доктор Урлаг судлалын ухааны доктор 4. Цэдэн-Иш Няндаг УБДС Доктор “Зорилго тэвчээр” сургуульд эрдэм шинжилгээний удирдагч 5. Лувсангончиг Балдан УБДС Доктор ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан 6. Сэдэд Батхуяг УБДС Доктор “Гурван-Эрдэнэ” БДС-ийн зөвлөх профессор 7. Ганбаатар Даваажаргал МУИС Доктор “Гурван-Эрдэнэ” БДС-ийн багш 8. Гончиг Буянтогтох “Цагаан лавай” ДС Доктор “Гурван-Эрдэнэ” БДС-ийн багш 9. Нямбуу Баянмөнх Дорно дахины гүн ухааны ДС Магистр “Гурван-Эрдэнэ” БДС-ийн “НУТ”-ийн эрхлэгч

Thursday, October 17, 2013

Шалгалтын асуулт



Øàëãàëòûí àñóóëò
Áèëåò 1
·         Íàéðóóëãûí àëäàà ãýæ þó âý? Õýðõýí àíãèëäàã âý? Æèøýýãýýð òàéëáàðëàíà óó.
·         Морьдод, солирын ãýõ ¿ãñèéã çºâ áè÷ãèéí ä¿ðìýýð òàéëáàðëàíà óó.

Monday, October 7, 2013

Дадлага хичээл



Хувилбар 1
Санамж:
  1. Эхийг анхааралтай уншиж ойлгосны дараа даалгавруудыг гүйцэтгээрэй.
  2. Эхээс сонгон авсан өгүүлбэр, үгсийг эхтэй нь холбон уншиж ажиглаарай.

Зохирохуй
... Бороо бүүр онгойход орой болж, хувцас нэвт норсон байна. Майхан руугаа алхана. Инээд хүрнэ.
Дотроо бодно: “Ай энэ, орон болин орох шиврээ бороог дээ! Хувцас норгон, хатаан норгосоор ус болгочихож шүү! Хууран болин хуурахын үлгэр-энэ муу орон болих бороонд би шалба норчихлоо! Хадан болин хадсаар ч хийхээ хийчихлээ. Аяа, зохирохуй хэмээгч энэ бус байгаа?”...
Инээд хүрнэ. Норсон майхан руугаа норсон хувцастайгаа алхана.
Хадаж мөрлөсөн нойтон өвс ард ногоорно.
Майхандаа хүрнэ...
Бороо шивэрнэ...
Галаа түлнэ...
Галын дөл инээд алдана...
Хадаж мөрлөсөн нойтон өвс майхны үүдээр харагдана. Галын дөл бид хоёр инээд алдана.
/Д.Урианхай/

Sunday, September 1, 2013

2013-2014

2013-2014 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн ажиллагааг доктор, профессор Ч.Жачин нээв.