menu

Monday, October 7, 2013

Дадлага хичээл



Хувилбар 1
Санамж:
  1. Эхийг анхааралтай уншиж ойлгосны дараа даалгавруудыг гүйцэтгээрэй.
  2. Эхээс сонгон авсан өгүүлбэр, үгсийг эхтэй нь холбон уншиж ажиглаарай.

Зохирохуй
... Бороо бүүр онгойход орой болж, хувцас нэвт норсон байна. Майхан руугаа алхана. Инээд хүрнэ.
Дотроо бодно: “Ай энэ, орон болин орох шиврээ бороог дээ! Хувцас норгон, хатаан норгосоор ус болгочихож шүү! Хууран болин хуурахын үлгэр-энэ муу орон болих бороонд би шалба норчихлоо! Хадан болин хадсаар ч хийхээ хийчихлээ. Аяа, зохирохуй хэмээгч энэ бус байгаа?”...
Инээд хүрнэ. Норсон майхан руугаа норсон хувцастайгаа алхана.
Хадаж мөрлөсөн нойтон өвс ард ногоорно.
Майхандаа хүрнэ...
Бороо шивэрнэ...
Галаа түлнэ...
Галын дөл инээд алдана...
Хадаж мөрлөсөн нойтон өвс майхны үүдээр харагдана. Галын дөл бид хоёр инээд алдана.
/Д.Урианхай/
1.    Дээрх эхийн хэв маягийг тодорхойлоорой.


a.    тоочимж
b.    хүүрнэмж
c.    эргэцүүлэмж
d.    тайлбарламж
e.    эсээ


2.    Эхийн гол санааг тэмдэглээрэй.
a.    Намрын борооны тухай өгүүлсэн.
b.    Өвс хадаж байгаа хүнийг дүрсэлсэн
c.    Эв нь таарсан юм бүхэн амьдралд зохицонгуйгаар оршдог гэдгийг гаргасан.
d.    Галын дөлийн тухай өгүүлсэн.
e.    Бороотой зэрэгцэн ажлаа дуусан тухай өгүүлсэн.
3.     “Галын дөл инээд алдана...” гэх түлхүүр үгийн дүрслэх ур маягийг тодорхойлно уу.


a.    тойруулал
b.    амьшуулал
c.    хүншүүлэл
d.    зүйрлэл
e.    төлөөлөл


4.    Өртөн үйлдэгчийг тэмдэглэнэ үү


a.    хувцас
b.    бороо
c.    би
d.    галын дөл
e.    бид хоёр


5.    Эсрэг утгат биш өгүүлбэрийг тэмдэглэнэ үү.
a.    Бороо бүүр онгойход орой болж, хувцас нэвт норсон байна.
b.    Ай энэ, орон болин орох шиврээ бороог дээ!
c.    Хувцас норгон, хатаан норгосоор ус болгочихож шүү!
d.    Хууран болин хуурахын үлгэр-энэ муу орон болих бороонд би шалба норчихлоо!
e.    Хадан болин хадсаар ч хийхээ хийчихлээ.
6.     “Бороо бүүр онгойход орой болж, хувцас нэвт норсон байна” гэсэн өгүүлбэрт тохирох тодорхойлолтыг сонгоно уу.
a.    Байц гишүүн өгүүлбэртэй УНӨ
b.    Холимог нийлмэл өгүүлбэр
c.    Зэрэгцсэн нийлмэл өгүүлбэр
d.    Шууд бус тусагдахуун гишүүн өгүүлбэртэй УНӨ
e.    Хамжсан тодотгол гишүүн өгүүлбэртэй УНӨ
7.    Аяа, зохирохуй хэмээгч энэ бус байгаа? гэсэн өгүүлбэр дэх “Аяа” гэх бүтэц бус өгүүлбэрийн илэрхийлж буй утгыг тэмдэглэнэ үү.


a.    гайхах
b.    батлах
c.    зөвшөөрөх
d.    санаашрах
e.    гуниглах
8.    Хэллэг өгүүлбэрт үл тохирох эгнээг тэмдэглээрэй.
a.    Бороо бүүр онгойход орой болж, хувцас нэвт норсон байна.
b.    Хувцас норгон, хатаан норгосоор ус болгочихож шүү!
c.    ...энэ муу орон болих бороонд би шалба норчихлоо!
d.    Норсон майхан руугаа норсон хувцастайгаа алхана.
e.    Хадаж мөрлөсөн нойтон өвс майхны үүдээр харагдана.
9.     “Хадан болин хадсаар ч хийхээ хийчихлээ.” гэх нийлмэл өгүүлбэр нь хэдэн өгүүлбэрээс бүтсэн бэ?


a.    2
b.    3
c.    4
d.    5
e.    6


10.  Хэвийн дагавраар цөм бүтцийг өөрчилсөн өгүүлэхүүнийг олоорой.


a.    алхана
b.    ногоорно
c.    хийчихлээ
d.    харагдана
e.    алдана


11.   “Хадаж мөрлөсөн нойтон өвс майхны үүдээр харагдана.” гэсэн өгүүлбэрээс дэд дэлгэрүүлэгч гишүүнийг олно уу.


a.    хадаж
b.    нойтон
c.    өвс
d.    майхны
e.    үүдээр


12.   “Норсон майхан руугаа норсон хувцастайгаа алхана” гэх өгүүлбэрт хэдэн өгүүлэгдэхүүн гишүүн байна вэ?


a.    0
b.    1
c.    2
d.    3
e.    4



13.  3МХ1/3г/Т1/2 Дараах холбоо үгсээс хэлзүйжсэн холбоо үгийг олоорой.
a.    шиврээ бороо
b.    ус болгочихож
c.    майхны үүд
d.    галын дөл
e.    хувцас норох
14.  Дараах өгүүлбэрүүд дэх нэр үгийн хэлзүйн бүтцийг нь ажиглаад бусдаасаа ялгаатай хэсгийн өмнөх дугаарыг тэмдэглэнэ үү.
a.    ...хувцас нэвт норсон байна.
b.    Хувцас норгон, хатаан норгосоор...
c.    ...норсон хувцастайгаа алхана.
d.    ...нойтон өвс ард ногоорно.
e.    Бороо шивэрнэ...
15.   “хууран, хадсаар, хийхээ, түлнэ” гэсэн бүлэг үгсэд эс тохирох шинжийг тэмдэглэнэ үү.


a.    үйл үг
b.    үүсмэл биш үг
c.    тусах үг
d.    эс тусах үг
e.    өгүүлэхүүн


16.  Төлөөлөх үгийг тэмдэглэнэ үү.


a.    ард
b.    ус
c.    би
d.    дотроо
e.    нэвт


17.  Дээрх эхэд дагаврын аргаар бүтсэн үүсмэл жинхэнэ нэр хэд байна вэ?


a.    1
b.    2
c.    3
d.    5
e.    байхгүй


18.   “ус болгочихож шүү” гэхэд орсон “–ж” нь:
a.    зэрэгцэх нөхцөл
b.    цаг заах төлөвийн өнгөрсөн цагийн нөхцөл
c.    шүү гэх баймжит бүтээврийн өмнө тохиолдох бүтээвэр
d.    үйлээс үйл үг бүтээх дагавар
e.    нэрээс үйл үг бүтээх дагавар
19.  Дээрх эхэд байхгүй нэрийн тийн ялгалын нөхцөлийн эгнээг тэмдэглээрэй.
a.    нэрлэх, харъяалах, заах
b.    харъяалах, гарах, үйлдэх
c.    өгөх орших, чиглэх, хамтрах
d.    нэрлэх, заах, хамтрах
e.    харъяалах, өгөх орших, чиглэх
20.   “шиврээ” гэсэн үг хэдэн бүтээврээс бүтсэн бэ?


a.    1
b.    2
c.    3
d.    4
e.    5


21.  Дараах үгсээс идэвхгүй язгууртай үгийг олж тэмдэглээрэй.


a.    дотроо
b.    зохирохуй
c.    мөрлөсөн
d.    ногоорно
e.    харагдана


22.   “инээд алдана” гэхэд орсон “алдана” хэмээх үгийн үүрэгтэй эс тохирох эгнээг тэмдэглэнэ үү.


a.    санаа алдана
b.    сэтгэл алдана
c.    ухаан алдана
d.    хулгайд алдана
e.    шүүрс алдана


23.  Дээрх эхэд орсон дараах үгсийн аль нь ялгасан үгийн үүргээр орсон бэ?


a.    энэ муу
b.    хэмээгч
c.    шалба
d.    бүүр
e.    нэвт


24.  Хувцас норгон, хатаан норгосоор ус болгочихож шүү! гэх өгүүлбэр дэх баймжит бүтээврийн утгатай ойролцоо утга бүхий өгүүлбэрийг тэмдэглэнэ үү.
a.    Би очно шүү!
b.    Бороо орж мэднэ шүү!
c.    Шөнө бороо орчхож шүү!
d.    Газар норчихсон байгаа шүү!
e.    Шиврээ бороо хувцас норгодог шүү!
25.  Хувцас норгон, хатаан норгосоор ус болгочихож шүү! гэсэн өгүүлбэрийг “Бороонд хувцас норон, хатан норсоор ус болчихож” гэж өөрчилбөл:
a.    хураах хувиргал
b.    дэлгэрүүлэх хувиргал
c.    салаалах хувиргал
d.    тонгоргох хувиргал
e.    хувиргал биш


Хувилбар 2
Санамж:
  1. Эхийг анхааралтай уншиж ойлгосны дараа даалгавруудыг гүйцэтгээрэй.
  2. Эхээс сонгон авсан өгүүлбэр, үгсийг эхтэй нь холбон уншиж ажиглаарай.

Мөс
Мөсийг юутай ч зүйрлэж боломгүй мэт санагддаг. Мөсний мөн чанарт нэвтэрье гэвэл харах багадна. Барих ч багадна. Харин амтлах хэрэгтэй.
Хэлэн дээрээ тавиад, нүдээ анин зугуухан хүлх. Хүлхэх тусам та мөсний ариун тунгалгийг мэдрээд зогсохгүй аливаа шинэ сэргэг юмны шинж болсон бусдаас ялгагдах содон сонины нь мэдрэх болно. Шинэхэн цасны үнэр, амтыг зөвхөн мөс л удаан хадгалж чаддаг юм байна ч гэж бодогдож мэднэ. Энэ бүхэнд сатааралгүй цааш нь хүлхэх хэрэгтэй. Хүлхэн хүлхсээр эцэст нь та зөвхөн мөсөнд л байдаг тэр нэгэн гайхамшигт шинж чанарыг мэдэх болно. Тэр бол идэр есийн жавар. Мөсний чинхүү мөн чанар нь энэ. Хүлхэх тусам жижигрэх авч дуусан дуусталаа мөнөөх жавраа хадгалан хадгалсаар дуусдаг. Магадгүй, аливаа  ариун тунгалаг юм бүхэн өөрийн мөн чанарыг дуусан дуусталаа хадгалдаг ч байж мэднэ.
/Д.Батбаяр/
1.    Гариг ертөнцийн зүйлд хамаарах үгсийн өмнөх дугаарыг тэмдэглээрэй.
a.    мөс, хэл, мөн чанар
b.    үнэр, амт, шинж
c.    мөс, цас, жавар
d.    идэр ес, өөрийн
e.    та, содон сонин
2.    Дээрх эхийн хэв маягийг тодорхойлоорой.


a.    тоочимж
b.    хүүрнэмж
c.    эргэцүүлэмж
d.    тайлбарламж
e.    эсээ
3.    Дээрх эх найруулгын ямар төрлөөр бичигдсэн байна вэ?
a.    албан бичгийн найруулга
b.    уран зохиолын найруулга
c.    сонин нийтлэлийн найруулга
d.    ярианы найруулга
e.    эрдэм шинжилгээний найруулга
4.    Эхийн төрсөн санааг тодорхойлно уу.
a.    мөсний тухай
b.    цасны тухай
c.    мөн чанарын тухай
d.    идэр есийн тухай
e.    жаврын тухай
5.    Эхийн гол санааг илэрхийлсэн тулгуур өгүүлбэрийг олоорой.
a.    Мөсийг юутай ч зүйрлэж боломгүй мэт санагддаг.
b.    Барих ч багадна.
c.    Харин амтлах хэрэгтэй.
d.    Тэр бол идэр есийн жавар.
e.    Мөсний чинхүү мөн чанар нь энэ.
6.    Эхийн зорьсон санааг илэрхийлсэн өгүүлбэрийг олоорой.
a.    Мөсийг юутай ч зүйрлэж боломгүй мэт санагддаг.
b.    Мөсний мөн чанарт нэвтэрье гэвэл харах багадна.
c.    Хэлэн дээрээ тавиад, нүдээ анин зугуухан хүлх.
d.    Тэр бол идэр есийн жавар.
e.    Магадгүй, аливаа  ариун тунгалаг юм бүхэн өөрийн мөн чанарыг дуусан дуусталаа хадгалдаг ч байж мэднэ.
7.     “Мөсний мөн чанарт нэвтэрье гэвэл харах багадна.” гэсэн өгүүлбэрийн онцолсон үгийг аль үгээр солин найруулбал өгүүлбэрийн санаа өөрчлөгдөхгүй вэ?


a.    гэсэн ч
b.    гэхэд
c.    гэсээр
d.    гэмэгц
e.    гэж


8.    Хэллэг өгүүлбэрийн өмнөх дугаарыг тэмдэглэнэ үү.
a.    Мөсийг юутай ч зүйрлэж боломгүй мэт санагддаг.
b.    Хэлэн дээрээ тавиад, нүдээ анин зугуухан хүлх.
c.    Энэ бүхэнд сатааралгүй цааш нь хүлхэх хэрэгтэй.
d.    Хүлхэх тусам жижгэрэх авч дуусан дуусталаа мөнөөх жавраа хадгалан хадгалсаар дуусдаг.
e.    Магадгүй, аливаа  ариун тунгалаг юм бүхэн өөрийн мөн чанарыг дуусан дуусталаа хадгалдаг ч байж мэднэ.
9.    Дээрх эхэд тэг холбоц авч төгс болох шаардлагатай өгүүлэхүүн хэд байна вэ?


a.    4
b.    5
c.    6
d.    7
e.    8


10.   “Хэлэн дээрээ тавиад, нүдээ анин зугуухан хүлх.” гэсэн өгүүлбэрт ямар тэг гишүүд байна вэ?
a.    шууд тусагдахуун, тодотгол
b.    өгүүлэгдэхүүн, байц
c.    байц, өгүүлэхүүн
d.    шууд тусагдахуун, өгүүлэгдэхүүн
e.    тодотгол, өгүүлэхүүн
11.   “Мөсний мөн чанарт нэвтэрье гэвэл харах багадна. Харин амтлах хэрэгтэй.” гэсэн хоёр өгүүлбэр нь санааны хувьд:
a.    ойролцоо өгүүлбэр
b.    эсрэг өгүүлбэр
c.    төсөөт өгүүлбэр
d.    зүйлчилсэн өгүүлбэр
e.    хувилбар өгүүлбэр
12.   “Шинэхэн цасны үнэр, амтыг зөвхөн мөс л удаан хадгалж чаддаг юм байна ч гэж бодогдож мэднэ.” гэсэн өгүүлбэрт аль дэлгэрүүлэгч гишүүн байхгүй байна вэ?
a.    харъяалахын тодотгол
b.    шууд бус тусагдахуун
c.    шууд тусагдахуун
d.    хамжсан тодотгол
e.    байц
13.   “Хүлхэх тусам та мөсний ариун тунгалгийг мэдрээд зогсохгүй аливаа шинэ сэргэг юмны шинж болсон бусдаас ялгагдах содон сонины нь мэдрэх болно” гэх өгүүлбэрийг “Аливаа шинэ сэргэг юмны шинжтэй бусдаас ялгагдах содон сонин, ариун тунгалаг мөсийг та хүлхэх тусам мэдрэх болно” гэж өөрчилбөл ямар хувиргал болох вэ?
a.    хураах
b.    дэлгэрүүлэх
c.    тонгоргох
d.    салаалах
e.    аль нь ч биш
14.   “Хэлэн дээрээ тавиад, нүдээ анин зугуухан хүлх.” гэсэн өгүүлбэрийг тодотгол гишүүн өгүүлбэрээр дэлгэрүүлсэн хувиргалыг олоорой.
a.    Мөсний мөн чанарыг мэдрэхдээ хэлэн дээрээ тавиад, нүдээ анин зугуухан хүлх.
b.    Хэлэн дээрээ тавиад, нүдээ анин зугуухан хүлхэж амтыг нь мэдэр.
c.    Өвлийн жавар сэнгэнүүлсэн мөсийг хэлэн дээрээ тавиад, нүдээ анин зугуухан хүлх.
d.    Хэлэн дээрээ тавиад, түүний л тухай бодож, нүдээ анин зугуухан хүлх.
e.    Мөсийг хэлэн дээрээ тавиад, нүдээ анин зугуухан хүлх.
15.   “хадгалдаг ч байж мэднэ” гэхэд байгаа тодруулсан үг нь ямар баймж утгыг илэрхийлж байна вэ?
a.    бодит баймж
b.    зайлшгүй баймж
c.    бололцоот баймж
d.    үнэн магадлалт баймж
e.    хэм хэмжээт баймж
16.  Дээрх эхэд байгаа “зогсохгүй” гэсэн үгийн гүйцэтгэх үүргийг сонгоно уу.
a.    “зогсож болохгүй” гэсэн утгыг илэрхийлсэн.
b.    Бие даасан өгүүлэхүүний үүрэг гүйцэтгэнэ.
c.    Гишүүнийг холбох үгийн үүргээр орсон.
d.    Тодотгол гишүүн өгүүлбэрийн өгүүлэхүүний үүргээр орсон.
e.    Байц гишүүн өгүүлбэрийн өгүүлэхүүний үүргээр орсон.
17.  Дараах холбоо үгсийг ажиглаад бусдаасаа ялгаатай хэсгийн өмнөх дугаарыг тэмдэглэнэ үү.
a.    хэлэн дээрээ
b.    хүлхэх тусам
c.    хүлхэх хэрэгтэй
d.    жижгэрэх авч
e.    шинж чанар
18.   “Хүлхэх тусам жижгэрэх авч дуусан дуусталаа мөнөөх жавраа хадгалан хадгалсаар дуусдаг” гэсэн өгүүлбэрт хэлзүйжсэн холбоо үг хэд байна вэ?


a.    1
b.    2
c.    3
d.    4
e.    5


19.   “...мөсөнд л байдаг тэр нэгэн гайхамшигт шинж чанар...” гэсэн хэсэгт байгаа ялган онцлох утгатай “л”-ээр ямар баймж илрэх вэ?
a.    бодит баймж
b.    зайлшгүй баймж
c.    бололцоот баймж
d.    үнэн магадлалт баймж
e.    хэм хэмжээт баймж


Хувилбар 3

Санамж:
  1. Эхийг анхааралтай уншиж ойлгосны дараа даалгавруудыг гүйцэтгээрэй.
  2. Эхээс сонгон авсан өгүүлбэр, үгсийг эхтэй нь холбон уншиж ажиглаарай.
Уулс минь
Манай нутагт алтанхан толгодыг Аараг гэж нэрлэдэг. Азтай нэгхэн ааргаас Алтайн уулс минь эхэлж, алсхан говьд аанай л ааргаар төгсдөг байх ... Амьд яваа насандаа хэдэн уул үзэх юм... Адтай, эзтэй энэ хорвоо хэдэн ч уултай юм... Алтай шигээ тэр бүгдийг хайрлаж чадах ч юм уу, үгүй ч юм уу... Алд бие минь яав ч энэ дэлхийн уул бүхнийг хайрлахад хүрэлцэхгүй болохоор хүн гэдэг яасан ч хувь тавилангүй юм бэ гэмээр...
Дэлхийн уулс бүгдэд хайраа хүртээж чадахгүй ч дэлэмхэн бие, эгэлхэн бодол, илч дүүрэн халуун сэтгэл минь эх орныхоо уулс бүхэнд хайраа шингээж амжина гэж санахаас л дээлэндээ ч багтахгүй болж бардамнан омогших юм. Намар намрын шувуудын дэвэлтийг тоолон бодлогоширч, дууг нь чагнан мэлмэрч, нас буяны орчлонг элээдэг буурал уулс минь...
/Б.Цогзаяабаатар/
1.    Дээрх  эхэд утгын ямар зүйлчлэл байхгүй байна вэ?
a.    хүний зүйл
b.    адгуусны зүйл
c.    хүний бүтээсэн зүйл
d.    гариг ертөнцийн зүйл
e.    хий үзэгдлийн зүйл
2.    Дээрх эх хэдэн цогцолбороос бүтсэн байна вэ?
a.    “Манай нутагт...төгсдөг байх”, Амьд яваа...үзэх юм”, “Адтай...үгүй ч юм уу”, “Алд бие минь...хувь тавилангүй юм бэ гэмээр”,  “Дэлхийн уулс...буурал уулс минь” гэсэн 5 цогцолбор
b.    “Манай нутагт...төгсдөг байх”, Амьд яваа...үгүй ч юм уу”, “Алд бие минь...хувь тавилангүй юм бэ гэмээр”, “Дэлхийн уулс...буурал уулс минь” гэсэн 4 цогцолбор
c.    “Манай нутагт...хэдэн уул үзэх юм”, “Адтай, эзтэй...хувь тавилангүй юм бэ гэмээр”, “Дэлхийн уулс...буурал уулс минь” гэсэн 3 цогцолбор
d.    “Манай нутагт... хувь тавилангүй юм бэ гэмээр”, “Дэлхийн уулс...буурал уулс минь” гэсэн 2 цогцолбор
e.    1 цогцолбороос бүтсэн бичил эх
3.    Дээрх эх найруулгын ямар төрлөөр бичигдсэн бэ?
a.    албан бичгийн найруулга
b.    уран зохиолын найруулга
c.    сонин нийтлэлийн найруулга
d.    ярианы найруулга
e.    эрдэм шинжилгээний найруулга
4.    Эхийн төгс санааг илэрхийлсэн өгүүлбэрийг тэмдэглээрэй.
a.    Төрсөн нутаг, уул ус сэтгэл зүрхэнд уяатай.
b.    Эх орны хаана ч аараг толгод бий.
c.    Хэзээд орших нутгийн буурал уулс.
d.    Дэлхийн уулс бүхэнд хайраа шингээж амжихгүй шүү дээ.
e.    Хорвоогийн уул бүхнийг тоолж амжихгүй.
5.    Бүгд өгүүлэгчийн баймж, үнэлэмж, сэтгэл хөдлөлийн өнгө аяс илтгэсэн хэсгийг олоорой.
a.    ... хайрлаж чадах ч юм уу, үгүй ч юм уу, ... хувь тавилангүй юм бэ гэмээр...
b.    Адтай, эзтэй энэ хорвоо..., ...хэдэн ч уултай юм..., буурал уулс минь...
c.    ...алтанхан толгод..., ...яасан ч хувь тавилангүй юм бэ...
d.    аанай л ааргаар төгсдөг байх..., ...бардамнан омогших юм
e.    ...нас буяны орчлонг элээдэг..., ааргаар төгсдөг байх..
6.     “...дээлэндээ ч багтахгүй болж...” гэсэн дүрслэх хэрэглүүр нь:
a.    ихэсгэл
b.    багасгал
c.    амьшуулал
d.    хүншүүлэл
e.    зүйрлэл
7.    Дээрх эхийг уншаад дараах сонгосон үгсээс аль нь эрхэн үйлдэгч болохыг тэмдэглэнэ үү.


a.    нас
b.    хайр
c.    дэлхий
d.    бодол
e.    орчлон
8.     “Алтай шигээ тэр бүгдийг хайрлаж чадах ч юм уу, үгүй ч юм уу...” гэсэн өгүүлбэр нь:
a.    Ойролцоо утгат өгүүлбэр
b.    Эсрэг утгат өгүүлбэр
c.    Төсөө утгат өгүүлбэр
d.    Зүйлчилсэн өгүүлбэр
e.    Өгүүлбэрийн хувилбар
9.    Холимог нийлмэл өгүүлбэрийг олоорой.
a.    Манай нутагт алтанхан толгодыг Аараг гэж нэрлэдэг.
b.    Азтай нэгхэн ааргаас Алтайн уулс минь эхэлж, алсхан говьд аанай л ааргаар төгсдөг байх...
c.    Амьд яваа насандаа хэдэн уул үзэх юм...
d.    Алтай шигээ тэр бүгдийг хайрлаж чадах ч юм уу, үгүй ч юм уу...
e.    Намар намрын шувуудын дэвэлтийг тоолон бодлогоширч, дууг нь чагнан мэлмэрч, нас буяны орчлонг элээдэг буурал уулс минь...
10.   “Алд бие минь яав ч энэ дэлхийн уул бүхнийг хайрлахад хүрэлцэхгүй болохоор хүн гэдэг яасан ч хувь тавилангүй юм бэ гэмээр... “ гэсэн өгүүлбэр дэх шалтгааны байц гишүүн өгүүлбэрийг зөв тэмдэглэсэн хэсгийг олоорой.
a.    энэ дэлхийн уул бүхнийг хайрлахад
b.    Алд бие минь яав ч энэ дэлхийн уул бүхнийг хайрлахад
c.    Алд бие минь яав ч энэ дэлхийн уул бүхнийг хайрлахад хүрэлцэхгүй
d.    Алд бие минь яав ч энэ дэлхийн уул бүхнийг хайрлахад хүрэлцэхгүй болохоор
e.    хүн гэдэг яасан ч хувь тавилангүй юм бэ
11.   “Амьд яваа насандаа хэдэн уул үзэх юм...” гэсэн өгүүлбэрт тохирох тодорхойлолтыг сонгоорой.
a.    энгийн өгүүлбэр
b.    зэрэгцсэн нийлмэл өгүүлбэр
c.    холимог нийлмэл өгүүлбэр
d.    тодотгол гишүүн өгүүлбэртэй угсарсан нийлмэл өгүүлбэр
e.    олон гишүүн өгүүлбэртэй угсарсан нийлмэл өгүүлбэр
12.   “...нас буяны орчлонг элээдэг буурал уулс минь...” гэсэн өгүүлбэр дэх тодотгосон гишүүнтэй адил үүрэг бүхий гишүүнтэй өгүүлбэрийг тэмдэглэнэ үү.
a.    Намар намрын шувуудын ганганаан сэтгэлд дурсагдана.
b.    Аргалын утаа боргилсон малчны гэрт төрсөн би.
c.    Намаршив.
d.    Намрын өнгө эрт орлоо энэ жил.
e.    Бороо зүсэрсэн намар.
13.   “Азтай нэгхэн ааргаас Алтайн уулс минь эхэлж, алсхан говьд аанай л ааргаар төгсдөг байх...” гэсэн өгүүлбэрт ямар гишүүн байх боломжгүй байна вэ?
a.    өгүүлэгдэхүүн
b.    өгүүлэхүүн
c.    тодотгол
d.    шууд тусагдахуун
e.    байц
14.  Дээрх эхэд үйлийн 1 төвтэй өгүүлбэр хэд байна вэ?


a.    1
b.    2
c.    3
d.    4
e.    Байхгүй


15.  Хэлхэц өгүүлбэрийг тэмдэглэнэ үү.
a.    Манай нутагт алтанхан толгодыг Аараг гэж нэрлэдэг.
b.    Амьд яваа насандаа хэдэн уул үзэх юм.
c.    Адтай, эзтэй энэ хорвоо хэдэн ч уултай юм.
d.    Алд бие минь яав ч энэ дэлхийн уул бүхнийг хайрлахад хүрэлцэхгүй болохоор хүн гэдэг яасан ч хувь тавилангүй юм бэ гэмээр...
e.    Алтай шигээ тэр бүгдийг хайрлаж чадах ч юм уу.
16.  Дараах өгүүлбэрийн шинэ санааг илэрхийлсэн дүрслэх ур маягийг тодорхойлоорой.
“Намар намрын шувуудын дэвэлтийг тоолон бодлогоширч, дууг нь чагнан мэлмэрч, нас буяны орчлонг элээдэг буурал уулс минь...”


a.    тойруулал
b.    амьшуулал
c.    хүншүүлэл
d.    зүйрлэл
e.    төлөөлөл
17.   “Дэлхийн уулс бүгдэд хайраа хүртээж чадахгүй ч дэлэмхэн бие, эгэлхэн бодол, илч дүүрэн халуун сэтгэл минь эх орныхоо уулс бүхэнд хайраа шингээж амжина гэж санахаас л дээлэндээ ч багтахгүй болж бардамнан омогших юм.” гэсэн өгүүлбэрийг “Дэлэмхэн бие, эгэлхэн бодол, илч дүүрэн халуун сэтгэл минь дэлхийн уулс бүгдэд хайраа хүртээж чадахгүй ч, эх орныхоо уулс бүхэнд хайраа шингээж амжина гэж санахаас л дээлэндээ ч багтахгүй болж бардамнан омогших юм. “ гэж өөрчилбөл ямар хувиргал болох вэ?
a.    хураах
b.    дэлгэрүүлэх
c.    салаалах
d.    тонгоргох
e.    хувиргал биш
18.   “Амьд яваа насандаа хэдэн уул үзэх юм...” гэхэд байгаа цуваа цэгийн үүргийг зөв тодорхойлсон хэсгийг тэмдэглээрэй.
a.    Үг хураасныг заахад хэрэглэнэ.
b.    Асуусан өгүүлбэрийн эцэст тавина.
c.    Сэтгэл ихэд хөдлөн хэлсэн өгүүлбэрийн эцэст тавина.
d.    Мэгдэж түдгэлзсэн буюу ээрч түдгэлзсэн газарт тавина.
e.    Үг, өгүүлбэр төгссөн боловч зохиогч санаагаа бүрэн гаргаж чадаагүй дутуу орхисон гэж үзвэл тавина.
19.  Бусдаасаа онцлог холбоо үгийн өмнөх дугаарыг тэмдэглээрэй.
a.    манай нутаг
b.    төгсдөг байх
c.    хүрэлцэхгүй болохоор
d.    энэ дэлхий
e.    хувь тавилангүй
20.  Нэр өгүүлэхүүнд баймж үг, туслах үйл үгийг нэмж дэлгэрүүлсэн хувиргалыг олоорой.
a.    төгсдөг байх
b.    үзэх юм
c.    хайрлаж чадах ч юм уу, үгүй ч юм уу
d.    хувь тавилангүй юм бэ гэмээр
e.    бардамнан омогших юм

Хувилбар 4
Санамж:
  1. Эхийг анхааралтай уншиж ойлгосны дараа даалгавруудыг гүйцэтгээрэй.
  2. Эхээс сонгон авсан өгүүлбэр, үгсийг эхтэй нь холбон уншиж ажиглаарай.

Озоны нүх
            Эрдэмтэд дэлхийн өмнөд ба умард туйлын агаарын үзэгдлүүд төстэй гэж нотолжээ. Өмнөд туйлын озоны хэмжээ багасч, “озоны   нүх” гээчийн цараа улам тэлсээр байна гэж тойрог замаас авсан мэдээлэл хүн төрөлхтнийг айлгаж байна. Хүчилтөрөгчийн атомоос бүрддэг озон гэдэг цэнхэрдүү хий нь 10-15 км-ийн өндөрт наад зах нь 20-25 км-ийн зузаантай байдаг ажээ.
            Озоны мандал бол нарны хэт ягаан, хэт богино туяаны хөнөөлтэй нөлөөнөөс дэлхийн хамаг амьд биетийг хамгаалдаг бөгөөд энэхүү озоны давхаргын ачаар манай дэлхийд амьдрал үүссэн гэж эрдэмтэд үздэг. Манай гаригийн амьдрал гурван тэрбум гаруй жилийн түүхтэй боловч сүүлийн хэдэн арван жилийн дотор ой модоо маш ихээр сүйтгэж, олон нуур мөрнийг бохирдуулснаас агаар мандалд озоны нүх бий болж байна.
            Манай дэлхий барагцаалбал зуун тэрбум орчим тонн хүчилтөрөгч гаргадаг боловч байгаль хийгээд агаар мандлыг бохирдуулах нь ихэссээр буй тул тэнгэрийн зулай цоорч, амьтан бүхэн үхлийн туяанд нэрвэгдэж болох юм.

1.    Эхийн үйл явдлыг зөв дараалалд оруулсан хэсгийг олоорой.
1.    Озоны давхарга дэлхийд амьдрал бэлэглэсэн.
2.    Хүн төрөлхтөнийг айлгасан мэдээлэл тойрог замаас ирж байна.
3.    Озон нь 10-15км-ийн өндөрт байдаг 20-25 км-ийн зузаантай цэнхэрдүү хий ажээ.
4.    Эх дэлхийгээ бохирдуулснаас озоны нүх бий болдог.
5.    Нарны хорт туяанд нэрвэгдэх аюул хүн төрөлхтөнд тулгарч байна.


a.    2,3,1,4,5
b.    4,1,3,2,5
c.    3,2,5,1,4
d.    1,2,3, 4,5
e.    5,2,4,3,1


2.    Утгын зүйлчлэлээр дарааллуулсан дараах бүлэг үгсийн зүй тогтлыг ажиглаад цэгийн оронд тохирох үгийг сонгоно уу.
нар, эрдэмтэд, тойрог зам, агаар мандал, хүн төрөлхтөн, мэдээлэл, .....
a.    тэнгэр
b.    амьд биет
c.    агаарын үзэгдлүүд
d.    нуур мөрөн
e.    амьтан бүхэн
3.    Дээрх эхийн хэв маягийг тодорхойлоорой.


a.    тоочимж
b.    хүүрнэмж
c.    эргэцүүлэмж
d.    тайлбарламж
e.    дүрслэмж
4.    Дээрх эх найруулгын ямар төрлөөр бичигдсэн бэ?
a.    албан бичгийн найруулга
b.    уран зохиолын найруулга
c.    сонин нийтлэлийн найруулга
d.    ярианы найруулга
e.    эрдэм шинжилгээний найруулга
5.    Дээрх эхийн гол санааг илэрхийлсэн тулгуур өгүүлбэрийг олоорой.
a.    Эрдэмтэд дэлхийн өмнөд ба умард туйлын агаарын үзэгдлүүд төстэй гэж нотолжээ.
b.    ...“озоны нүх” гээчийн цараа улам тэлсээр байна гэж тойрог замаас авсан мэдээлэл хүн төрөлхтнийг айлгаж байна.
c.    ... озон гэдэг цэнхэрдүү хий нь 10-15 км-ийн өндөрт наад зах нь 20-25 км-ийн зузаантай байдаг ажээ.
d.    ... энэхүү озоны давхаргын ачаар манай дэлхийд амьдрал үүссэн гэж эрдэмтэд үздэг.
e.    сүүлийн хэдэн арван жилийн дотор ой модоо маш ихээр сүйтгэж, олон нуур мөрнийг бохирдуулснаас агаар мандалд озоны нүх бий болж байна.
6.    Дээрх эхийн зорьсон санааг тэмдэглэсэн өгүүлбэрийг олоорой.
a.    Озоны мандлын ач холбогдолтой.
b.    Озоны давхарга улам бүр цоорсоор байна.
c.    Озоны нүх үүсэх нь аюултай.
d.    Эх дэлхийгээ эс хайрлавал, эргээд бидэнд аюул ирнэ.
e.    Нарны хэт ягаан туяа амьд биетийг үхэлд хүргэнэ.
7.     Дээрх эхийн санаанд тохирох хэлцийг тэмдэглээрэй.
a.    Далайд дусал нэмэр
b.    Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана.
c.    Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр
d.    Хоосон гуяа ганзагалах
e.    Мяндсан утасны мянган зангилаа
8.     “үхлийн туяа” гэдгээр юуг адилтгасан бэ?
a.    агаарын бохирдлыг
b.    тэнгэрийн зулайг
c.    озоны нүхийг
d.    ой мод сүйтгэж байгааг
e.    нарны хэт ягаан, хэт богино туяаг
9.    Ер нь манай дэлхий барагцаалбал зуун тэрбум орчим тонн хүчилтөрөгч гаргадаг боловч байгаль хийгээд агаар мандлыг бохирдуулах нь ихэссээр буй тул эцэстээ тэнгэрийн зулай цоорч, амьтан бүхэн үхлийн туяанд нэрвэгдэж болох юм.” гэхэд тодруулсан үгс нь уг өгүүлбэрт ямар баймж утга илэрхийлж байна вэ?
a.    бодит баймж
b.    хэм хэмжээт баймж
c.    зайлшгүй баймж
d.    бололцоот баймж
e.    үнэн магадлалт баймж
10.   “Эрдэмтэд дэлхийн өмнөд ба умард туйлын агаарын үзэгдлүүд төстэй гэж нотолжээ.” гэсэн өгүүлбэр дэх эрхэн үйлдэгчийг тэмдэглэнэ үү.


a.    эрдэмтэд
b.    дэлхий
c.    туйл
d.    агаар
e.    үзэгдлүүд



11.  Эхний хоёр баганыг харгалзуулан гуравдугаар баганын шинжтэй тохируулаарсан зөв хэсгийг олоорой.
1.    цэнхэрдүү                  а. хэмжээ                   I. нэрийн хамжих холбоо     
2.    озоны                          b. хий                          II. нэрийн найрах холбоо
3.    амьд биетийг             c. гаргах                     III. үйлийн хамжих холбоо
4.    хүчилтөрөгч               d. хамгаалах              IV. үйлийн найрах холбоо

a.    (1.b.I), (2.a.II), (3.d.IV), (4.c.III)
b.    (1.d.I), (2.a.III), (3.b.IV), (4.c.II)
c.    (1.c.IV), (2.d.II), (3.a.I), (4.b.III)
d.    (1.a.II), (2.b.I), (3.c.III), (4.d.IV)
e.    (1.b.II), (2.a.IV), (3.d.I), (4.c.III)
12.  Дээрх эхэд тодотгол гишүүн өгүүлбэр хэд байна вэ?


a.    1
b.    2
c.    3
d.    4
e.    5


13.   “Хүчилтөрөгчийн атомоос бүрддэг озон гэдэг цэнхэрдүү хий нь 10-15 км-ийн өндөрт наад зах нь 20-25 км-ийн зузаантай байдаг ажээ.” гэсэн өгүүлбэрт тохирох хэв маягийг сонгоорой.
a.    Энгийн дэлгэрэнгүй өгүүлбэр
b.    Зэрэгцсэн нийлмэл өгүүлбэр
c.    Тодотгол гишүүн өгүүлбэртэй УНӨ
d.    Байц гишүүн өгүүлбэртэй УНӨ
e.    Холимог нийлмэл өгүүлбэр
14.  Өмнөд туйлын озоны хэмжээ багасч, “озоны нүх” гээчийн цараа улам тэлсээр байна...” гэсэн өгүүлбэрийн тонгоргол аль вэ?
a.    Өмнөд туйлын озоны хэмжээ багассанаар “озоны нүх” гээчийн цараа улам тэлсээр байна.
b.    “Озоны нүх” гээчийн цараа улам тэлсээр байна.
c.    Өмнөд туйлын озоны хэмжээ багасав.
d.    “Озоны нүх” гээчийн цараа улам тэлсээр, өмнөд туйлын озоны хэмжээ багассаар байна.
e.    Озоны хэмжээ багасч, “озоны нүх” гээчийн цараа улам тэлсээр байна
15.  Тодруулсан үгсийг ажиглаад бусдаасаа ялгаатай хэсгийн өмнөх дугаарыг тэмдэглээрэй.
a.    төстэй гэж
b.    тэлсээр байна
c.    айлгаж байна
d.    хамгаалдаг бөгөөд
e.    гаргадаг боловч
16.  Өгүүлэхүүний бүтцийг ажиглаад бусдаасаа ялгаатай хэсгийг тэмдэглээрэй.
a.    төстэй гэж нотолжээ
b.    айлгаж байна
c.    зузаантай байдаг ажээ
d.    бий болж байна
e.    нэрвэгдэж болох юм
17.   байгаль хийгээд агаар мандлыг бохирдуулах нь...” гэсэн өгүүлбэрийн тодруулсан үг ямар гишүүн болох вэ?
a.    өгүүлэгдэхүүн
b.    шууд тусагдахуун
c.    шууд бус тусагдахуун
d.    хамжсан тодотгол
e.    байц
18.   “...агаар мандалд озоны нүх бий болж байна.” гэх өгүүлбэрийн өгүүлэхүүн гишүүнийг зөв тодорхойлсон хэсгийг тэмдэглээрэй.
a.    байна
b.    болж байна
c.    бий болж байна
d.    нүх бий болж байна
e.    озоны нүх бий болж байна
19.   “тэнгэрийн зулай” гэдэг нь:
a.    үгийн санжсан холбоо үг
b.    утгазүйжсэн холбоо үг
c.    бүхэлзүйжсэн холбоо үг
d.    хэлзүйжсэн холбоо үг
e.    аль нь ч биш
20.  Үгийн санжсан холбоо үгийн эгнээг тэмдэглээрэй.
a.    агаар мандал, үхлийн туяа, манай дэлхий
b.    тойрог зам, хүн төрөлхтөн, ой мод,
c.    өмнөд туйл, 10-15 км, манай гариг
d.    маш их, хөнөөлтэй нөлөө, умард туйл
e.    амьтан бүхэн, нуур мөрөн, гурван тэрбум гаруй
21.   “Озоны мандал бол...” гэхийг “Түүний мандал бол...” гэж өөрчилбөл хувиргалын аль аргад хамаарах вэ?


a.    хураах
b.    дэлгэрүүлэх
c.    салаалах
d.    тонгоргох
e.    хувиргал биш


22.   “...олон нуур мөрнийг бохирдуулснаас агаар мандалд озоны нүх бий болж байна.” гэсэн өгүүлбэрийн тодруулсан гишүүний нөхцөлийг солиход утгыг нь эсрэг болгохуйц холбох үгийг олоорой.


a.    тул
b.    учраас
c.    болохоор
d.    авч
e.    улмаас


23.    Үл хувилах үгсийн аймгийн үг, жинхэнэ нэрийн гүйцэтгэсэн жишээг олоорой.
a.    өндөрт
b.    атомоос
c.    туяаны
d.    дэлхийд
e.    тойрог замаас
24.  Дараах холбоо үгсийн шинжийг ажиглаад бусдаасаа ялгаатай хэсгийг тэмдэглээрэй.
a.    өндөрт
b.    хамаг амьд биет
c.    манай гариг
d.    хэдэн арван жил
e.    ой мод
25.  Шалтгааны утгат үйлийн нөхцөлөөр хэлбэржсэн үйл үгийг тэмдэглээрэй.
a.    боловч
b.    сүйтгэж
c.    бохирдуулснаас
d.    үүссэн
e.    хамгаалдаг
26.   “Эрдэмтэд дэлхийн өмнөд ба умард туйлын агаарын үзэгдлүүд төстэй гэж нотолжээ.” гэсэн өгүүлбэрт ерийн, үүсмэл, олон тоот жинхэнэ нэр хэд байна вэ?



a.    1
b.    2
c.    3
d.    4
e.    5


27.  Дээрх эхэд ямар үгсийн аймгийн үг байхгүй байна вэ?
a.    жинхэнэ нэр
b.    тооны нэр
c.    үйл үг
d.    авиа дуурайх үг
e.    тэмдэг нэр

No comments:

Post a Comment