menu

Thursday, December 11, 2014

4 дүгээр ангийнхан "Эх судлал"ын шалгалтын асуултаа хараарай

1. Эхийг хэрхэн уншиж ойлгох вэ? 2. Эхийг уншиж үе шатыг нэрлэж, юуг анхаарах ёстойг ярина уу. (үе шат бүрт) 3. Эхийн сэдэв гэж юу вэ? Яагаад нэг сэдвийн дор олон эх бичигддэг вэ? 4. Эх судлалын ухааны судлагдахуун, үндсэн асуудал, эхийн нэгжүүдийн тогтолцоо 5. Эхийг утгын буюу санааны талаас задлан тайлбарлах тухай 6. Эхийг бүтцийн талаас задлан тайлбарлах тухай 7. Эхийг хувиргалын талаас тайлбарлах тухай 8. Эхийг соёл буюу найруулга хэрэглээний талаас тайлбарлах тухай 9. Эх зохиоход тавих шаардлага, эхийг хэрхэн ангилах вэ? 10. Эхийн доторх хэсгүүдийг холбох арга хэрэглүүрүүд 11. Эхийн тулгуур ба түлхүүр үг хэллэгийн тухай ярина уу. 12. Эхийн 4 хэв маягийн тухай ярина уу. 13. Эх гэж юу вэ? Хэн хэн хэрхэн тодорхойлсон бэ? 14. Эхийн өгүүлэгдэхүүн, бүтэц, зохиомж, явдал гэж вэ? Тайлбарлан ярина уу.

Tuesday, December 2, 2014

1 дүгээр ангийнхан шалгалтын асуултаа хараарай

Эсээ найруулгазүй хичээлийн шалгалтын асуулт 1. Найруулгын алдаа гэж юу вэ? Хэрхэн ангилдаг вэ? Жишээгээр тайлбарлана уу. 2. Албан бичгийн найруулга гэж юу вэ? Онцлогийн тухай ярина уу. 3. Шинжлэх ухааны найруулга гэж юу вэ? Онцлогийн тухай ярина уу. 4. Сонин нийтлэлийн найруулга гэж юу вэ? Онцлогийн тухай ярина уу 5. Уран зохиолын найруулга гэж юу вэ? Онцлогийн тухай ярина уу. 6. Ярианы найруулга гэж юу вэ? Онцлогийн тухай ярина уу. 7. Эргэцүүлэх найруулбар гэж юу вэ? Онцлогийн тухай ярина уу. 8. Тоочих найруулбар гэж юу вэ? Онцлогийн тухай ярина уу. 9. Хүүрнэх найруулбар гэж юу вэ? Онцлогийн тухай ярина уу. 10. Тайлбарлах найруулбар гэж юу вэ? Онцлогийн тухай ярина уу. 11. Эсээ хэмээх бичлэгийн төрлийн үүслийн тухай ярина уу. 12. Эсээ хэрхэн задалдаг тухай ярина уу. 13. Зөв бичих ерөнхий зарчмын тухай ярина уу. 14. Даган чимэх үгсийг зөв бичих тухай ярина уу. 15. Гадаад үгийг зөв бичих дүрмийн тухай ярина уу. 16. Балархай эгшгийн дүрмийг ярина уу. 17. Заримдаг гийгүүлэгчийн дүрмийг ярина уу. 18. Эгшигт гийгүүлэгчийн дүрмийг ярина уу. 19. Том үсгийн дүрмийн тухай ярина уу. 20. Даган чимэх үгийг зөв дагуулах дүрмийг ярина уу 21. Таслалыг (,) хаана хаана хэрэглэх вэ? 22. Цуваа цэгийг (...)хаана хаана хэрэглэх вэ? 23. Хашилтыг (“”)хаана хаана хэрэглэх вэ? 24. Хаалтыг ()хаана хаана хэрэглэх вэ? 25. Гадаад үгийг зөв бичих дүрмийг ярина уу.

Sunday, November 30, 2014

бүтээлийн жагсаалт

Хэл бичгийн ухааны тэнхимийн багш Г.Даваажаргалын бүтээлийн жагсаалт Нэг. Сургалттай холбоотой бүтээл 1.1. Монгол хэл-7 (сурах бичиг) 16.75 хх Д.Бадамдорж нарын хамт 2007 он Соён гэгээрэгч хэн бүхний монгол бичиг (их дээд сургуулийн сургалтад зориулсан сурах бичиг) 6.75хх Ч.Жачин нарын хамт 2008 он “Бичихүй бүтээхүй” (их дээд сургуулийн сургалтад зориулсан сурах бичиг) 6 хх Ч.Жачингийн хамт 2011 он 1.2. “Монгол хэлний сорилго” (ЭЕШ-д зориулсан гарын авлага) 6 хх М.Базаррагчаа нарын хамт 2012 он Хоёр. Эрдэм шинжилгээний бүтээл 2.2 БСШУЯ-ны “Электрон жаал” дэд төслийн туршигч багш 2005 он 2.7. сургуулийн хэвлэлд “Дан үгийн дам нэрлэлт” өгүүлэл “Гурван-Эрдэнэ” ДС-ийн ЭШБ №4 2005 он “Үүсмэл үгийн илэрхийлэх шууд бус нэрлэлтийн тухай” өгүүлэл “Боловсрол” ДС-ийн ЭШБ 2007 он “Шууд бус нэрлэлт бүхий дан үгсийн яруу илэрхийлэх шинж, түүний учир шалтгаан” “Гурван-Эрдэнэ” ДС-ийн ЭШБ №9 2013 он Дан үгээр илэрсэн шууд бус нэрлэлт ба хэлний хэмнэх зарчим “Хангай” ДС-ийн ЭШБ№2014∕1 2013 он 2.7. улсын хэвлэлд “Монгол хэлний зарим өвөрмөц хэлцэд хүний сэтгэлийн хөдөлгөөн, бие махбодын өөрчлөлтийг тусгасан нь” сэдэвт өгүүлэл. МУБИС-ийн “Монгол судлалын чуулган” сэтгүүл №8 2010 он “Авиа дуурайх ба дүрслэх язгууртай үгээр илрэх шууд бус нэрлэлтийн тухай” сэдэвт өгүүлэл. ШУА-ийн “Хэл зохиол судлал” сэтгүүл. Боть III (35) 2010 он “Задлаг ба нийлэг хам бүтцийн адилтгасан утгын онцлог” сэдэвт өгүүлэл. МУБИС-ийн “Монгол судлалын чуулган” сэтгүүл №10(45) 2011 он “Зан байдлын онцлогийг илэрхийлсэн шууд бус нэрлэлт бүхий үүсмэл үйл үгсийн тухайд” сэдэвт өгүүлэл. МУИС-ийн “Монгол судлал” сэтгүүл Боть XXXIV (360) 2012 он “Монгол хэлний дан үг шууд бус, дам нэрлэлт бүхий болох тухай асуудалд”өгүүлэл МУИС-ийн “Монгол судлал” сэтгүүл Боть XXXVIII 2014 он 2.7. олон улсын хэвлэлд “Үүсмэл үгийн адилтгасан утгаас монгол ахуйг эрэхүй” сэдэвт өгүүлэл. “Mongolian cultural informational conference” Los Angeles 2011он “Үгийн утга салаалж, шууд бус нэрлэлт үүсэх нь” ЭТНО междисциплинарный научный сборник. Выпуск № 2 / Улан-Удэ, Изд-во ГУП ИД. 2011. С. 105 – 110 2011он 2.8. дотоодын Академич Ш.Лувсанвандангийн мэндэлсний 100 жилийн ойд зориулан “Орхон” ИС дээр зохион байгуулсан ЭШХ-д “Дан үгийн илэрхийлэх шууд бус нэрлэлтийн тухай” сэдэвт илтгэлийг хэлэлцүүлсэн. 2010 он Академич Ш.Лувсанвандангийн мэндэлсний 100 жилийн ойд зориулан МУИС дээр зохион байгуулсан ЭШХ-д “Хэлний нөхөх, үл нөхөх байрлалын тухай асуудалд” өгүүллийг задлахад” сэдэвт илтгэлийг хэлэлцүүлсэн. 2010 он 2.8. гадаадын “Монгол хэлний зарим өвөрмөц хэлцэд хүний сэтгэлийн хөдөлгөөн, бие махбодын өөрчлөлтийг тусгасан нь” сэдэвт илтгэлийг МУБИС-аас зохион байгуулсан ОУ-ын хуралд хэлэлцүүлсэн. 2010 он Их Британийн нэрт монголч эрдэмтэн Чарльз Баудений мэндэлсний 90 насны ойг тохиолдуулан МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгээс зохион байгуулсан “Монгол судлалын шинэ чиг хандлага II” Олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд “The Principle forming the indirect Nomination by using a word in Mongolian language” илтгэлээ хэлэлцүүлж, хэвлүүлсэн. 2014 он 2.9. 20 гаруй оюутны эрдэм шинжилгээний илтгэлийг амжилттай удирдсан. 2.10. МХУЗ-ын ангийн оюутан Х.Халзбаярын “Сурах бичигт орсон Д.Батбаярын зарим бичил эхийг задлах нь” бакалаврын ажил 2010 он БАБ IY ангийн оюутан Ж.Саранчимэгийн “Сургалтын хэрэглэгдэхүүн, түүнийг сургалтад хэрэглэх нь”/2-р ангийн монгол хэлний жишээн дээр/сэдэвт бакалаврын ажил 2011 он МХУЗ-ын ангийн оюутан Г.Номин-Эрдэний “Өвөрмөц хэлц ахуй сэтгэлгээний тусгал болох нь”/мал аж ахуйн холбогдолт үг орсон хэлцийн жишээн дээр/сэдэвт бакалаврын ажил 2014 он 2.11. “Гурван-Эрдэнэ” БДС-ийн магистрант Ц.Амарбаясгалангийн “6 настай сурагчийн унших чадварыг судалсан нь” /51-р сургуулийн сурагчдын жишээн дээр/сэдэвт магистрын ажил 2013 он 2.13 Хэл шинжлэлийн ухааны магистр 2003 он Хэл бичгийн ухааны доктор (PhD) 2012 он Дэд профессор 2010 он Гурав. Сургууль, олон нийтийн үйлчилгээ 3.2. Сургуулийн монгол хэл, уран зохиолын кабинетыг засаж сайжруулсан 2013 он “Арвин бийр” төвийг удирдаж, бийрийн бичлэгийн дугуйлан хичээллүүлдэг. 2005 оноос хойш “Бийрээр бичихүй” модуль сургалтыг хөдөө орон нутагт зохион байгуулсан. 2010, 2011 онд

Танилцуулга




1.    Овог :                               Арвин
2.    Эцгийн нэр :                   Ганбаатар
3.    Нэр:                                  Даваажаргал
4.    Үндсэн захиргаа :          Булган аймгийн Сайхан сум
5.    Яс үндэс :                        Халх
6.    Боловсрол :                    Дээд
1987-1997 онд Булган аймгийн 10 жилийн I дунд сургууль
1997-2001 онд МУИС-ийг Монгол хэл, уран зохиолын багш-судлаач мэргэжлээр төгсгөсөн.
2001-2003 онд МУИС-ийн МХСС-д магистрантурт суралцаж "Үг бүтэх аргаар шууд бус нэрлэлт үүсэх нь” сэдвээр магистрын зэрэг хамгаалсан.
2008-2012 онд МУИС-ийн МХСС-д докторантурт суралцаж 2012 онд “Монгол хэлэнд дан үгээр шууд бус нэрлэлт үүсэх зүй тогтол” сэдвээр Хэл бичгийн ухааны доктор /Ph.D/-ын зэрэг хамгаалсан.
7.    Мэргэжил :Монгол хэл, уран зохиолын багш - судлаач
8.    Албан тушаал : " Гурван - Эрдэнэ " Багшийн дээд сургуулийн Хэл бичгийн ухааны тэнхимийн багш
9.    Урьд ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа газар
2001 оноос одоог хүртэл " Гурван - Эрдэнэ " БДС-д багш
10. Шагнал:
2008 онд МЗХ-ны “Тэргүүний залуу” алтан медаль
2008 онд БСШУЯ-ны “Хүндэт жуух бичиг
2013 онд “Боловсролын тэргүүний ажилтан”
11.  Цахим хаяг: davaajargal@3erdene.edu.mn


Friday, February 7, 2014

“ХҮН БАЙХ УХААН” ХИЧЭЭЛИЙН СТАНДАРТ



·         Мэргэжлийн индекс: D 141100
·         Хичээлийн код: creat 433
·         Кредит: 2
·         Хамрах хүрээ: Монгол хэл уран зохиолын багш, монгол англи хэлний багш, бага ангийн багш, түүх нийгэм судлал, математик мэдээлэлзүйн багшийн 4-р ангид VII улиралд 1/2
·         Судлах нийт цаг: 48 цаг
o    Үүнээс: лекц 16
o    семинар 32
·         Хичээлийн залгамж холбоо:
o    Босоо тэнхлэгээр:
§  Өмнө: Хүүхдийн хөгжлийн сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэхзүй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурган хүмүүжүүлэхзүй
§  Дараа: Сэтгэл судлал
o    Хэвтээ тэнхлэгээр: Ерөнхий хэл шинжлэл, Харьцуулсан утга зохиол, Монгол хэл шинжлэлийн түүх, Судлал шүүмжлэл, Багшлах ур чадвар
·         Хичээлийн зорилго: Өөртөө итгэлтэй, зорилго тэмүүлэлтэй, амьдралд ухаалаг хандах зөв хүн болох
·         Агуулгын хүрээ: Зөв үг яриа, зөв бодол санаа, зөв хандлага, зөв үйл, зөв амьдрал, зөв эргэцүүлэл, зөв хүсэл мөрөөдөл, зөв бясалгал
·         Оюутны эзэмших мэдлэг:
-       Үг яриа эрчим хүч, долгион болох нь, үг итгэлийн хуулиар ажилладаг
-       Зөв бодол санаа, бодлын сангаа цэвэрлэх арга
-       Хандлага нь итгэл үнэмшил болох тухай, амьдралын зовлон, жаргалын аль аль нь хандлагаас үүдэлтэй
-       Зөв үйл буюу үйлийн үр, өглөг буян
-       Өөрийгөө болон бусдыг, байгаль дэлхий болон эх орноо хайрлах
-       Хүсэл мөрөөдлийн хүч, зорилгоо тодорхойлох
-       Зөв бясалгал, төвлөрөл, эрдэмтдийн судалгаа, бясалгал хийх арга зарчим
·         Оюутны эзэмших чадвар:
-       Аль болох муу, муухай үг хэлэхээс зайлсхийж, сэтгэл сэргээх сайн сайхан үг хэлэхийг хичээх
-       Аль болох өөдрөг, сайхан зүйл бодох дасгал хийх
-       Аливаа зүйлийг сайн сайхан талаас нь харж, өөдрөг үзлийг өөртөө бий болгох
-       Бусдад сэтгэлээсээ туслах
-       Өөрийгөө, мөн бусдыг хайрлаж сурах
-       Анхаарч сонирхсон зүйлийнхээ талаар эргэцүүлэн бодож, түүндээ үнэлэлт дүгнэлт өгөх
-       Өөрийгөө болон бусдыг уучлах сэтгэлийн тэнхээтэй байхыг хичээх
-       Өөрийн гэсэн тодорхой зорилго, түүндээ тэмүүлсэн хүсэл эрмэлзэлтэй болох
-       Аливаа зүйлд төвлөрөх чадвараа хөгжүүлэх

Төгсөв. Боловсруулсан Б.Хурцтуяа

“Монгол бичиг” хичээлийн сэдэвчилсэн төлөвлөгөө



Дадлага

Хичээлийн сэдэв
Цаг
Аргазүй
Хүрэх үр дүн
1.     
Холбох эгшгийн дүрэм
2
Мэдээллийн технологийг ашиглан монгол бичгийн холбох эгшгийн дүрмийн тухай мэдлэгийг олгож эх өгүүлбэр бичүүлэх, зохиолгох, үгэнд нөхцөл дагавар залгах дасгал дадлага хийлгэнэ.
Холбох эгшгийн дүрмийг мэдэж, үйл үгэнд дагавар, нөхцөлийг зөв холбон бичих чадвар дадалтай болно.
2.     
Монгол бичгийн зөв бичих зүйн зарчмын тухай
2
Монгол бичгийн зөв бичихзүйн зарчимтай танилцуулж, зөв бичих аргазүйд хөтөлнө.
Монгол бичгийн зөв бичихзүйн зарчимтай танилцана.
3.     



Үгзүйн зарчим
Үгийн язгуур, үндсийг зөв бичих
2
Үгийн язгуур, үндэс, дагавар нөхцөлийг хэрхэн зөв бичдэг, үгэнд хэрхэн зөв залгадаг тухай өмнөх мэдлэг чадварыг сэргээн сануулж, өгүүлбэр эхийн төвшинд дасгал, дадлага хийлгэж зөв бичих чадвар дадалтай болгоход сургалтыг чиглүүлнэ.
Үгийн язгуур, үндсийг зөв бичих, нэр ба үйлийн нөхцөлийг зөв залган бичдэг чадвар дадалтай болно.
4.     
Үг бүтээх дагаврыг зөв бичих нь

5.     
Нэрийн нөхцөлийг үгэнд зөв залгах нь
2
6.     
Үйлийн нөхцөлийг үгэнд зөв залгах нь
2
7.     
Үйлийн нөхцөлийг үгэнд зөв залгах нь
2
8.     

Бэлгэ тэмдгийн зарчим
Дуудлага бичлэг адил, утга өөр үгсийн тухай
2
Бэлгэ тэмдгийн зарчмаар бичигддэг үгстэй танилцах, тэдгээрийг өгүүлбэр эхийн дотроос таних, улмаар зөв бичих чадвар дадалтай болгох дасгал дадлагуудыг хийж гүйцэтгүүлэх замаар сургалтыг явуулна.
Бэлгэ тэмдгийн зарчмаар бичигддэг үгстэй танилцах, тэдгээрийг өгүүлбэр эхийн дотроос таних, улмаар зөв бичих чадвар дадалтай болно.
9.     
Дуудлага ижил, бичлэг утга өөр үгсийн тухай
2
10.  
Дуудлага ижил бичлэг өөр, утга ойролцоо үгсийн тухай
2
11.  
Түүхэн уламжлалын зарчим баримталж бичигддэг үгсийн тухай
2
Түүхэн уламжлалын зарчмаар бичигддэг үгстэй, болон өвөрмөц хувилалтай үйл үгстэй танилцах, тэдгээрийг өгүүлбэр эхийн дотроос таних, улмаар зөв бичих чадвар дадалтай болгох дасгал дадлагуудыг хийж гүйцэтгүүлэх замаар сургалтыг явуулна.
Түүхэн уламжлалын зарчмаар бичигддэг үгстэй, болон өвөрмөц хувилалтай үйл үгстэй танилцах, тэдгээрийг өгүүлбэр эхийн дотроос таних, улмаар зөв бичих, үгэнд зөв дагуулах чадвар дадалтай болно.
12.  
Өвөрмөц хувилалтай үгсийн тухай
2
13.  
Монгол бичиг үсгийн түүхэн тойм
2
Монголчуудын хэрэглэж ирсэн бичиг үсгийн түүхэн тоймын тухай системтэй, ойлгомжтой мэдээллийг хүргэнэ.
Монголчуудын хэрэглэж ирсэн бичиг үсгийн түүхэн тоймтой танилцана.
14.  
Монгол бичиг заах арга зүй
4
Монгол бичгийг хэрхэн заах аргазүйтэй танилцуулна. “Үзүүлэх хичээл” заана.
Монгол бичиг заах аргазүйтэй танилцана.
15.  
Дүгнэлт хичээл
2
Монгол бичгээр хэрхэн зөв бичих, түүнийг суралцагчдад хэрхэн заах тухай өмнө үзсэн хичээлүүдийн тухай дүгнэн ярилцана.
Монгол бичгийн мэдлэг, чадвар, дадлаа цаашид улам нэмэгдүүлэх, заах аргазүйгээ сайжруулах эрмэлзэлтэй болно


Төлөвлөгөө боловсруулсан багш Г.Даваажаргал


Монгол бичгийн хичээлд хэрэглэгдэх ном зохиолын нэрс:
1.    Ариунболд. Ү., “ Монгол бичгийн холбох тогтолцоо ”, Уб., 1997
2.    Базаррагчаа. М., “ Монгол бичиг эгшгээр, гэдэс, ацгаар холбох ба жийрэглэх ёс ”, Уб., 1989
3.    Буянтогтох. Д., “ Монгол бичиг ”, Уб., 1990
4.    Буянтогтох. Д., “ Монгол бичгийн зөв бичих дуудлага, зөв бичгийн дүрмийн толь ”, Хөххот, 1987
5.    Галсанпунцаг, “ Шинэ үсгийн дүрмийн хадмал толь ”, Уб., 1987
6.    Осор. Б., “ Монгол бичиг ”
7.    Далхжав, “ Монгол бичгийн уйгуржин бичиг ”
8.    Далхжав, “ Хуучин бичиг өөрөө сурах бичиг ”
9.    Дамдинжав. Л.,  “ Орчин цагийн монголын уран зохиолоос ”,Уб., 1987
10. Дамдинжав. Л., “ Тууж өгүүллэгүүд ”
11. Дамдинсүрэн. Ц., “ Зуун билиг ”, Уб., 1959
12. Ванжил “ Хөх түлхүүр ”, Өвөрмонгол, 1986
13. Цэвэл. Я., “ Монгол хэлний товч тайлбар толь ”, Уб., 1966
14. Сэцэнцогт, “ Монгол үсгийн язгуурын толь ”
15. Чойжилсүрэн, “ Хуучин бичиг өөрөө сурах ном ”
16. Чойжилсүрэн, “ Монгол хуучин бичгийн цагаан толгой ”
17. Чоймаа. Ш., Найданжав, “ Монгол бичгийн зөв бичихзүйн хураангуй ”
18. “ Монгол хэл, монгол бичиг харьцуулан заах нь ”, Уб.,1995, СААЗИ
19. Батцогт. Д., “ Монгол бичгийн сорил тестийн ажил ”
20. Нацагдорж. Ш., “ Монголбичиг ”, Хөххот
21. Лувсанжав. Чой., “ Монгол бичгийн хадмал толь ”, Уб., 1992