menu

Friday, February 7, 2014

“ХҮН БАЙХ УХААН” ХИЧЭЭЛИЙН СТАНДАРТ



·         Мэргэжлийн индекс: D 141100
·         Хичээлийн код: creat 433
·         Кредит: 2
·         Хамрах хүрээ: Монгол хэл уран зохиолын багш, монгол англи хэлний багш, бага ангийн багш, түүх нийгэм судлал, математик мэдээлэлзүйн багшийн 4-р ангид VII улиралд 1/2
·         Судлах нийт цаг: 48 цаг
o    Үүнээс: лекц 16
o    семинар 32
·         Хичээлийн залгамж холбоо:
o    Босоо тэнхлэгээр:
§  Өмнө: Хүүхдийн хөгжлийн сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэхзүй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурган хүмүүжүүлэхзүй
§  Дараа: Сэтгэл судлал
o    Хэвтээ тэнхлэгээр: Ерөнхий хэл шинжлэл, Харьцуулсан утга зохиол, Монгол хэл шинжлэлийн түүх, Судлал шүүмжлэл, Багшлах ур чадвар
·         Хичээлийн зорилго: Өөртөө итгэлтэй, зорилго тэмүүлэлтэй, амьдралд ухаалаг хандах зөв хүн болох
·         Агуулгын хүрээ: Зөв үг яриа, зөв бодол санаа, зөв хандлага, зөв үйл, зөв амьдрал, зөв эргэцүүлэл, зөв хүсэл мөрөөдөл, зөв бясалгал
·         Оюутны эзэмших мэдлэг:
-       Үг яриа эрчим хүч, долгион болох нь, үг итгэлийн хуулиар ажилладаг
-       Зөв бодол санаа, бодлын сангаа цэвэрлэх арга
-       Хандлага нь итгэл үнэмшил болох тухай, амьдралын зовлон, жаргалын аль аль нь хандлагаас үүдэлтэй
-       Зөв үйл буюу үйлийн үр, өглөг буян
-       Өөрийгөө болон бусдыг, байгаль дэлхий болон эх орноо хайрлах
-       Хүсэл мөрөөдлийн хүч, зорилгоо тодорхойлох
-       Зөв бясалгал, төвлөрөл, эрдэмтдийн судалгаа, бясалгал хийх арга зарчим
·         Оюутны эзэмших чадвар:
-       Аль болох муу, муухай үг хэлэхээс зайлсхийж, сэтгэл сэргээх сайн сайхан үг хэлэхийг хичээх
-       Аль болох өөдрөг, сайхан зүйл бодох дасгал хийх
-       Аливаа зүйлийг сайн сайхан талаас нь харж, өөдрөг үзлийг өөртөө бий болгох
-       Бусдад сэтгэлээсээ туслах
-       Өөрийгөө, мөн бусдыг хайрлаж сурах
-       Анхаарч сонирхсон зүйлийнхээ талаар эргэцүүлэн бодож, түүндээ үнэлэлт дүгнэлт өгөх
-       Өөрийгөө болон бусдыг уучлах сэтгэлийн тэнхээтэй байхыг хичээх
-       Өөрийн гэсэн тодорхой зорилго, түүндээ тэмүүлсэн хүсэл эрмэлзэлтэй болох
-       Аливаа зүйлд төвлөрөх чадвараа хөгжүүлэх

Төгсөв. Боловсруулсан Б.Хурцтуяа

“Монгол бичиг” хичээлийн сэдэвчилсэн төлөвлөгөө



Дадлага

Хичээлийн сэдэв
Цаг
Аргазүй
Хүрэх үр дүн
1.     
Холбох эгшгийн дүрэм
2
Мэдээллийн технологийг ашиглан монгол бичгийн холбох эгшгийн дүрмийн тухай мэдлэгийг олгож эх өгүүлбэр бичүүлэх, зохиолгох, үгэнд нөхцөл дагавар залгах дасгал дадлага хийлгэнэ.
Холбох эгшгийн дүрмийг мэдэж, үйл үгэнд дагавар, нөхцөлийг зөв холбон бичих чадвар дадалтай болно.
2.     
Монгол бичгийн зөв бичих зүйн зарчмын тухай
2
Монгол бичгийн зөв бичихзүйн зарчимтай танилцуулж, зөв бичих аргазүйд хөтөлнө.
Монгол бичгийн зөв бичихзүйн зарчимтай танилцана.
3.     



Үгзүйн зарчим
Үгийн язгуур, үндсийг зөв бичих
2
Үгийн язгуур, үндэс, дагавар нөхцөлийг хэрхэн зөв бичдэг, үгэнд хэрхэн зөв залгадаг тухай өмнөх мэдлэг чадварыг сэргээн сануулж, өгүүлбэр эхийн төвшинд дасгал, дадлага хийлгэж зөв бичих чадвар дадалтай болгоход сургалтыг чиглүүлнэ.
Үгийн язгуур, үндсийг зөв бичих, нэр ба үйлийн нөхцөлийг зөв залган бичдэг чадвар дадалтай болно.
4.     
Үг бүтээх дагаврыг зөв бичих нь

5.     
Нэрийн нөхцөлийг үгэнд зөв залгах нь
2
6.     
Үйлийн нөхцөлийг үгэнд зөв залгах нь
2
7.     
Үйлийн нөхцөлийг үгэнд зөв залгах нь
2
8.     

Бэлгэ тэмдгийн зарчим
Дуудлага бичлэг адил, утга өөр үгсийн тухай
2
Бэлгэ тэмдгийн зарчмаар бичигддэг үгстэй танилцах, тэдгээрийг өгүүлбэр эхийн дотроос таних, улмаар зөв бичих чадвар дадалтай болгох дасгал дадлагуудыг хийж гүйцэтгүүлэх замаар сургалтыг явуулна.
Бэлгэ тэмдгийн зарчмаар бичигддэг үгстэй танилцах, тэдгээрийг өгүүлбэр эхийн дотроос таних, улмаар зөв бичих чадвар дадалтай болно.
9.     
Дуудлага ижил, бичлэг утга өөр үгсийн тухай
2
10.  
Дуудлага ижил бичлэг өөр, утга ойролцоо үгсийн тухай
2
11.  
Түүхэн уламжлалын зарчим баримталж бичигддэг үгсийн тухай
2
Түүхэн уламжлалын зарчмаар бичигддэг үгстэй, болон өвөрмөц хувилалтай үйл үгстэй танилцах, тэдгээрийг өгүүлбэр эхийн дотроос таних, улмаар зөв бичих чадвар дадалтай болгох дасгал дадлагуудыг хийж гүйцэтгүүлэх замаар сургалтыг явуулна.
Түүхэн уламжлалын зарчмаар бичигддэг үгстэй, болон өвөрмөц хувилалтай үйл үгстэй танилцах, тэдгээрийг өгүүлбэр эхийн дотроос таних, улмаар зөв бичих, үгэнд зөв дагуулах чадвар дадалтай болно.
12.  
Өвөрмөц хувилалтай үгсийн тухай
2
13.  
Монгол бичиг үсгийн түүхэн тойм
2
Монголчуудын хэрэглэж ирсэн бичиг үсгийн түүхэн тоймын тухай системтэй, ойлгомжтой мэдээллийг хүргэнэ.
Монголчуудын хэрэглэж ирсэн бичиг үсгийн түүхэн тоймтой танилцана.
14.  
Монгол бичиг заах арга зүй
4
Монгол бичгийг хэрхэн заах аргазүйтэй танилцуулна. “Үзүүлэх хичээл” заана.
Монгол бичиг заах аргазүйтэй танилцана.
15.  
Дүгнэлт хичээл
2
Монгол бичгээр хэрхэн зөв бичих, түүнийг суралцагчдад хэрхэн заах тухай өмнө үзсэн хичээлүүдийн тухай дүгнэн ярилцана.
Монгол бичгийн мэдлэг, чадвар, дадлаа цаашид улам нэмэгдүүлэх, заах аргазүйгээ сайжруулах эрмэлзэлтэй болно


Төлөвлөгөө боловсруулсан багш Г.Даваажаргал


Монгол бичгийн хичээлд хэрэглэгдэх ном зохиолын нэрс:
1.    Ариунболд. Ү., “ Монгол бичгийн холбох тогтолцоо ”, Уб., 1997
2.    Базаррагчаа. М., “ Монгол бичиг эгшгээр, гэдэс, ацгаар холбох ба жийрэглэх ёс ”, Уб., 1989
3.    Буянтогтох. Д., “ Монгол бичиг ”, Уб., 1990
4.    Буянтогтох. Д., “ Монгол бичгийн зөв бичих дуудлага, зөв бичгийн дүрмийн толь ”, Хөххот, 1987
5.    Галсанпунцаг, “ Шинэ үсгийн дүрмийн хадмал толь ”, Уб., 1987
6.    Осор. Б., “ Монгол бичиг ”
7.    Далхжав, “ Монгол бичгийн уйгуржин бичиг ”
8.    Далхжав, “ Хуучин бичиг өөрөө сурах бичиг ”
9.    Дамдинжав. Л.,  “ Орчин цагийн монголын уран зохиолоос ”,Уб., 1987
10. Дамдинжав. Л., “ Тууж өгүүллэгүүд ”
11. Дамдинсүрэн. Ц., “ Зуун билиг ”, Уб., 1959
12. Ванжил “ Хөх түлхүүр ”, Өвөрмонгол, 1986
13. Цэвэл. Я., “ Монгол хэлний товч тайлбар толь ”, Уб., 1966
14. Сэцэнцогт, “ Монгол үсгийн язгуурын толь ”
15. Чойжилсүрэн, “ Хуучин бичиг өөрөө сурах ном ”
16. Чойжилсүрэн, “ Монгол хуучин бичгийн цагаан толгой ”
17. Чоймаа. Ш., Найданжав, “ Монгол бичгийн зөв бичихзүйн хураангуй ”
18. “ Монгол хэл, монгол бичиг харьцуулан заах нь ”, Уб.,1995, СААЗИ
19. Батцогт. Д., “ Монгол бичгийн сорил тестийн ажил ”
20. Нацагдорж. Ш., “ Монголбичиг ”, Хөххот
21. Лувсанжав. Чой., “ Монгол бичгийн хадмал толь ”, Уб., 1992