menu

Friday, February 7, 2014

“ОРЧИН ЦАГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ ӨГҮҮЛБЭРЗҮЙ” ХИЧЭЭЛИЙН СТАНДАРТ



·                     Мэргэжлийн индекс  D141100        
·                     Хичээлийн код           mong 333
·                     Кредит        5  кр


·                     Хамрах хүрээ           Монгол хэл, уран зохиолын багшийн ангид V улиралд 2/2, VI
        улиралд 2/3   
·                     Судлах цаг               Нийт цаг: 240
Үүнээс                     лекц – 48,
       семинар – 64
       бие даах - 128
·                     Хичээлийн залгамж холбоо:
o   Босоо тэнхлэгээр
·         Сургалтын өмнөх:     Хэл шинжлэлийн удиртгал, ОЦМХ-ний аиазүй, ОЦМХ-ний үгзүй
·         Сургалтын дараах:  Утга судлал, Монгол хэл шинжлэлийн түүх, Эх судлал
o   Хэвтээ тэнхлэгээр: ОЦМХ-ний найруулгазүй, монгол хэлний дидактик
·         Хичээлийн зорилго  
Мэргэжлийн ангийн оюутнуудад хэл шинжлэлийн онолын суурь мэдлэг, чадвар дээрээ тулгуурлан монгол хэлний нэгжүүдийн бүтэц, тогтолцоо, утга, үүрэгтэй холбогдсон онол практикийн асуудлыг  бүтцийн шаталсан тогтолцоонд нь гүнзгийрүүлэн судалж, өгүүлбэрийн хэв шинжийг тодорхойлох, өгүүлбэр хувиргах аргуудад суралцах мэдлэг, чадварыг эзэмшүүлэх зорилготой.
·         Агуулгын хүрээ        
Өгүүлбэрзүйн судлагдахуун, үндсэн асуудал, холбох тогтолцоо, холбоо үг, түүний бүтэц, ангилал, үүрэг, өгүүлбэрийн гишүүн, ангилал, үүр өндгийн загвар, энгийн ба нийлмэл өгүүлбэр, түүний хэв шинж, ангилал, хувиргал, санаа
·         Оюутны эзэмших мэдлэг: Хэлний нэгжүүдийн утга, найруулгын үүргийг судлах, гадаад дотоод талаас нь үзэх, өгүүлбэрийг утга, бүтэц, хувиргал, соёлын талаас нь үзэх Оюутны эзэмших чадвар  
ü  Эхийн бүтцийг нийлмэл ба энгийн өгүүлбэр, холоо үг, хэлбэржсэн үгээр хэсэглэн хуваах, нэгтгэх, задлах;
ü  Өгүүлбэрзүйн холбогдолтой судалгааны бүтээлүүдээс бие даан уншиж судлан, дүгнэх тайлбарлах;
ü  Өгүүлбэрийг хэл хэлэхүй, мэдэхүүн мэдэгдэхүүний талаас тайлбарлах;

No comments:

Post a Comment