menu

Friday, February 7, 2014

“Монгол бичиг” хичээлийн сэдэвчилсэн төлөвлөгөө



“Монгол бичиг” хичээлийн сэдэвчилсэн төлөвлөгөө
Дадлага

Хичээлийн сэдэв
Цаг
Аргазүй
Хүрэх үр дүн
1.     
Холбох эгшгийн дүрэм
2
Мэдээллийн технологийг ашиглан монгол бичгийн холбох эгшгийн дүрмийн тухай мэдлэгийг олгож эх өгүүлбэр бичүүлэх, зохиолгох, үгэнд нөхцөл дагавар залгах дасгал дадлага хийлгэнэ.
Холбох эгшгийн дүрмийг мэдэж, үйл үгэнд дагавар, нөхцөлийг зөв холбон бичих чадвар дадалтай болно.
2.     
Монгол бичгийн зөв бичих зүйн зарчмын тухай
2
Монгол бичгийн зөв бичихзүйн зарчимтай танилцуулж, зөв бичих аргазүйд хөтөлнө.
Монгол бичгийн зөв бичихзүйн зарчимтай танилцана.
3.     



Үгзүйн зарчим
Үгийн язгуур, үндсийг зөв бичих
2
Үгийн язгуур, үндэс, дагавар нөхцөлийг хэрхэн зөв бичдэг, үгэнд хэрхэн зөв залгадаг тухай өмнөх мэдлэг чадварыг сэргээн сануулж, өгүүлбэр эхийн төвшинд дасгал, дадлага хийлгэж зөв бичих чадвар дадалтай болгоход сургалтыг чиглүүлнэ.
Үгийн язгуур, үндсийг зөв бичих, нэр ба үйлийн нөхцөлийг зөв залган бичдэг чадвар дадалтай болно.
4.     
Үг бүтээх дагаврыг зөв бичих нь

5.     
Нэрийн нөхцөлийг үгэнд зөв залгах нь
2
6.     
Үйлийн нөхцөлийг үгэнд зөв залгах нь
2
7.     
Үйлийн нөхцөлийг үгэнд зөв залгах нь
2
8.     

Бэлгэ тэмдгийн зарчим
Дуудлага бичлэг адил, утга өөр үгсийн тухай
2
Бэлгэ тэмдгийн зарчмаар бичигддэг үгстэй танилцах, тэдгээрийг өгүүлбэр эхийн дотроос таних, улмаар зөв бичих чадвар дадалтай болгох дасгал дадлагуудыг хийж гүйцэтгүүлэх замаар сургалтыг явуулна.
Бэлгэ тэмдгийн зарчмаар бичигддэг үгстэй танилцах, тэдгээрийг өгүүлбэр эхийн дотроос таних, улмаар зөв бичих чадвар дадалтай болно.
9.     
Дуудлага ижил, бичлэг утга өөр үгсийн тухай
2
10.  
Дуудлага ижил бичлэг өөр, утга ойролцоо үгсийн тухай
2
11.  
Түүхэн уламжлалын зарчим баримталж бичигддэг үгсийн тухай
2
Түүхэн уламжлалын зарчмаар бичигддэг үгстэй, болон өвөрмөц хувилалтай үйл үгстэй танилцах, тэдгээрийг өгүүлбэр эхийн дотроос таних, улмаар зөв бичих чадвар дадалтай болгох дасгал дадлагуудыг хийж гүйцэтгүүлэх замаар сургалтыг явуулна.
Түүхэн уламжлалын зарчмаар бичигддэг үгстэй, болон өвөрмөц хувилалтай үйл үгстэй танилцах, тэдгээрийг өгүүлбэр эхийн дотроос таних, улмаар зөв бичих, үгэнд зөв дагуулах чадвар дадалтай болно.
12.  
Өвөрмөц хувилалтай үгсийн тухай
2
13.  
Монгол бичиг үсгийн түүхэн тойм
2
Монголчуудын хэрэглэж ирсэн бичиг үсгийн түүхэн тоймын тухай системтэй, ойлгомжтой мэдээллийг хүргэнэ.
Монголчуудын хэрэглэж ирсэн бичиг үсгийн түүхэн тоймтой танилцана.
14.  
Монгол бичиг заах арга зүй
4
Монгол бичгийг хэрхэн заах аргазүйтэй танилцуулна. “Үзүүлэх хичээл” заана.
Монгол бичиг заах аргазүйтэй танилцана.
15.  
Дүгнэлт хичээл
2
Монгол бичгээр хэрхэн зөв бичих, түүнийг суралцагчдад хэрхэн заах тухай өмнө үзсэн хичээлүүдийн тухай дүгнэн ярилцана.
Монгол бичгийн мэдлэг, чадвар, дадлаа цаашид улам нэмэгдүүлэх, заах аргазүйгээ сайжруулах эрмэлзэлтэй болно


Төлөвлөгөө боловсруулсан багш Г.Даваажаргал


“Монгол бичиг” хичээлийн үнэлгээний шалгуур

Үнэлгээ
Шалгуур
1.     
А
(90%-100%)
Бичих эх
“Алс газар сурахаар явагч” (14-р тал)
“Өвлийн шөнө” (18-р тал)
 “Хоёр ишиг” (21-р тал)
“Хавар” (27-р тал)
 “Эрүүл пионер” (34-р тал)
“Биеийн тамир” (38-р тал)
“Эрүүл явбал улсын наадмыг үзнэ” (39-р тал)
“Нар аа” (42-р тал)
“Сар аа” (44-р тал)
“Намар” (50-р тал)
(Дээрх эхүүдээс сугалж кирилл эхээс хөрвүүлж бичихдээ 0-5 үг алдсан бол )
Дүрэм
Нэрийн тийн ялгалыг өгөгдсөн үгэнд  алдаагүй зөв хувилгах
Холбох эгшгийн дүрмийг зөв ашиглаж, өгөгдсөн үгийг үйлийн нөхцөлөөр алдаагүй хувилгах (хэв, байдал, тодотгон холбох, нөхцөлдүүлэн холбох, цаг заах, захирах хүсэх)
Уншлага
“Соён гэгээрэгч хэн бүхний монгол бичиг” номын арын унших эхээс 1 минутад 80-аас дээш үгийг түгдрэлгүй унших
Бичгийн хэв
Монгол бичгийн хичээл үзэж эхэлснээс буюу 2-р сараас хойш бичгийн хэв хэр зэрэг сайжирч өөрчлөгдсөнийг харгалзана. (Явцын дунд багшаас зөвлөгөө авч байсан эсэх)
2.     
В
(80%-89%)
Бичих эх
Дээрх эхүүдээс сугалж кирилл эхээс хөрвүүлж бичихдээ 6-8 үг алдсан бол
Дүрэм
Нэрийн тийн ялгалыг өгөгдсөн үгэнд дагуулахдаа 1 алдаа гаргасан бол
Холбох эгшгийн дүрмийг ашиглаж, өгөгдсөн үгийг үйлийн нөхцөлөөр хувилгахдаа 3-5 алдсан бол (хэв, байдал, тодотгон холбох, нөхцөлдүүлэн холбох, цаг заах, захирах хүсэх)
Уншлага
“Соён гэгээрэгч хэн бүхний монгол бичиг” номын арын унших эхээс 1 минутад 60-80 үг унших
Бичгийн хэв
Монгол бичгийн хичээл үзэж эхэлснээс буюу 2-р сараас хойш бичгийн хэв хэр зэрэг сайжирч өөрчлөгдсөнийг харгалзана. (Явцын дунд багшаас зөвлөгөө авч байсан эсэх)
3.     
С
(70%-79%)
Бичих эх
Дээрх эхүүдээс өөрийн саналаар аль нэг эхийг сонгож кирилл эхээс хөрвүүлж бичнэ. Ингэхдээ 0-5 алдсан бол
Дүрэм
Нэрийн тийн ялгалыг өгөгдсөн үгэнд дагуулахдаа 2 алдаа гаргасан бол
Холбох эгшгийн дүрмийг ашиглаж, өгөгдсөн үгийг үйлийн нөхцөлөөр хувилгахдаа 5-7 алдсан бол (хэв, байдал, тодотгон холбох, нөхцөлдүүлэн холбох, цаг заах, захирах хүсэх)
Уншлага
“Соён гэгээрэгч хэн бүхний монгол бичиг” номын арын унших эхээс 1 минутад 40-60 үг унших
Бичгийн хэв
Монгол бичгийн хичээл үзэж эхэлснээс буюу 2-р сараас хойш бичгийн хэв хэр зэрэг сайжирч өөрчлөгдсөнийг харгалзана. (Явцын дунд багшаас зөвлөгөө авч байсан эсэх)
4.     
D
(60%-79%)
Бичих эх
Дээрх эхүүдээс өөрийн саналаар аль нэг эхийг сонгож кирилл эхээс хөрвүүлж бичнэ. Ингэхдээ 6-8 алдсан бол
Дүрэм
Нэрийн тийн ялгалыг өгөгдсөн үгэнд дагуулахдаа 3 алдаа гаргасан бол
Холбох эгшгийн дүрмийг ашиглаж, өгөгдсөн үгийг үйлийн нөхцөлөөр хувилгахдаа 7-10 алдсан бол (хэв, байдал, тодотгон холбох, нөхцөлдүүлэн холбох, цаг заах, захирах хүсэх)
Уншлага
“Соён гэгээрэгч хэн бүхний монгол бичиг” номын арын унших эхээс 1 минутад 20-40 үг унших
Бичгийн хэв
Монгол бичгийн хичээл үзэж эхэлснээс буюу 2-р сараас хойш бичгийн хэв хэр зэрэг сайжирч өөрчлөгдсөнийг харгалзана. (Явцын дунд багшаас зөвлөгөө авч байсан эсэх)
5.     
F (60-аас доош хувь)
Бичих эх
Дээрх  эхүүдээс аль нэгийг өөрийн саналаар сонгож бичихдээ 8-аас дээш үг алдсан, нэрийн ба үйлийн нөхцөлтэй холбогдох дүрмийн мэдлэг чадваргүй, минутад 20-оос доош үг уншсан, явцын дунд багшаас бичгийн хэвээ сайжруулах тал дээр зөвлөгөө авч байгаагүй оюутан хангалтгүй үнэлгээ авна.
Дүрэм
Уншлага
Бичгийн хэв

Монгол бичгийн хичээлд хэрэглэгдэх ном зохиолын нэрс:
1.    Ариунболд. Ү., “ Монгол бичгийн холбох тогтолцоо ”, Уб., 1997
2.    Базаррагчаа. М., “ Монгол бичиг эгшгээр, гэдэс, ацгаар холбох ба жийрэглэх ёс ”, Уб., 1989
3.    Буянтогтох. Д., “ Монгол бичиг ”, Уб., 1990
4.    Буянтогтох. Д., “ Монгол бичгийн зөв бичих дуудлага, зөв бичгийн дүрмийн толь ”, Хөххот, 1987
5.    Галсанпунцаг, “ Шинэ үсгийн дүрмийн хадмал толь ”, Уб., 1987
6.    Осор. Б., “ Монгол бичиг ”
7.    Далхжав, “ Монгол бичгийн уйгуржин бичиг ”
8.    Далхжав, “ Хуучин бичиг өөрөө сурах бичиг ”
9.    Дамдинжав. Л.,  “ Орчин цагийн монголын уран зохиолоос ”,Уб., 1987
10. Дамдинжав. Л., “ Тууж өгүүллэгүүд ”
11. Дамдинсүрэн. Ц., “ Зуун билиг ”, Уб., 1959
12. Ванжил “ Хөх түлхүүр ”, Өвөрмонгол, 1986
13. Цэвэл. Я., “ Монгол хэлний товч тайлбар толь ”, Уб., 1966
14. Сэцэнцогт, “ Монгол үсгийн язгуурын толь ”
15. Чойжилсүрэн, “ Хуучин бичиг өөрөө сурах ном ”
16. Чойжилсүрэн, “ Монгол хуучин бичгийн цагаан толгой ”
17. Чоймаа. Ш., Найданжав, “ Монгол бичгийн зөв бичихзүйн хураангуй ”
18. “ Монгол хэл, монгол бичиг харьцуулан заах нь ”, Уб.,1995, СААЗИ
19. Батцогт. Д., “ Монгол бичгийн сорил тестийн ажил ”
20. Нацагдорж. Ш., “ Монголбичиг ”, Хөххот
21. Лувсанжав. Чой., “ Монгол бичгийн хадмал толь ”, Уб., 1992

No comments:

Post a Comment