menu

Friday, February 7, 2014

“ОРЧИН ЦАГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ НАЙРУУЛГАЗҮЙ” ХИЧЭЭЛИЙН СТАНДАРТ




ОРЧИН ЦАГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ НАЙРУУЛГАЗҮЙ” ХИЧЭЭЛИЙН СТАНДАРТ

·                     Мэргэжлийн индекс  D141100       
·                     Хичээлийн код          mong 334
·                     Кредит                       3 кр
·                     Хамрах хүрээ            Монгол хэл, уран зохиолын багшийн ангид VI  улиралд 3/3   
·                     Судлах цаг                Нийт цаг: 144
Үүнээс                       Лекц– 32
         Семинар – 32
         Бие даах  - 80
·                       Хичээлийн залгамж холбоо:
o   Босоо тэнхлэгээр
·         Сургалтын өмнөх:  Хэл шинжлэлийн удиртгал, ОЦМХ-ний аиазүй, ОЦМХ-ний үгзүй, ОЦМХ-ний үгийн сан-утгазүй
·         Сургалтын дараах:   Утга судлал, Монгол хэл шинжлэлийн түүх, Эх судлал, Зохиолчийн уран бүтээлийн туршлага
o   Хэвтээ тэнхлэгээр: Монгол хэлний дидактик, Дорно дахины уран зохиол, Өгүүлбэрзүй

Хичээлийн зорилго  
Найруулгазүйн шинжлэх ухааны талаарх онолын мэдлэгийг эзэмшиж, зөв зохион найруулж бичих, ярих чадварт суралцаж, хэл ярианы соёл эзэмших, зөв сэтгэх, ургуулан бодох, ухаарч ойлгох, эх хэлээ хайрлах дадал хандлагатай болох;
·         Агуулгын хүрээ:  Найруулгын шаардлага ба алдааны тухай, үгийн сангийн найруулгазүй, хэлзүйн найруулга, найруулгын төрөл, эхийн найруулга
·         Оюутны эзэмших ерөнхий мэдлэг, чадвар, хандлага
ü  Найруулгын алдааны төрөл зүйлийг ялган тодорхойлох, тогтсон журмын дагуу засах, алдааны тухай тэмдэглэл бичих
ü  Найруулгын тодорхой төрөл зүйлд нийцүүлэн эх зохиох
ü  Зөв найруулан бичих, ярих эрмэлзэлтэй болох
ü  Хэл ярианы соёл эзэмших










No comments:

Post a Comment