menu

Friday, February 7, 2014

“МОНГОЛ БИЧИГ” ХИЧЭЭЛИЙН СТАНДАРТ



“МОНГОЛ БИЧИГ”       ХИЧЭЭЛИЙН СТАНДАРТ
MONGOLIAN SCRIPT
·         Мэргэжлийн индекс:D 141100
·         Хичээлийн код:mong 231                   
·         Кредит: 4
·         Хамрах хүрээ: Монгол хэл Уран зохиолын багш, Монгол Англи хэлний багш, Бага ангийн багшийн 2-р ангид III улиралд 0/4, IV улиралд 0/4
·         Судлах нийт цаг: 128 цаг
o    Үүнээс: сем 128
·         Хичээлийн залгамж холбоо:
o    Босоо тэнхлэгээр:
§  Сургалтын өмнө: Хэл шинжлэлийн удиртгал
§  Сургалтын дараа: Орчин цагийн монгол хэлний авиазүй,Үгзүй,
o    Хэвтээ тэнхлэгээр: Угсаатнызүй, Түүх, Утга зохиол
·         Хичээлийн зорилго: Монгол үндэсний бичгийн тэг зурлагыг, зөв хичээнгүй бичиж сурах, монгол бичгийн онцлог, зөв бичихзүй, өвөрмөц бичлэгтэй үгсийн онцлог, гадаад үгийг зөв буулган тэмдэглэх, алдаагүй зөв дуудлагаар хурдтай унших чадвар эзэмшүүлэх, үндэснийбичгээрээбахархахсэтгэлийгтөрүүлэх
·         Агуулгын хүрээ: Монгол бичгийн цагаан толгой, зөв бичихзүй, нэр ба үйл үг бүтээх, хувилах залгаврууд, өвөрмөц бичлэгтэй үгс, үгсийн аймаг
·         Оюутны эзэмших мэдлэг:
-       Монгол бичгийн үндсэн зурлага, латин галиг
-       Эгшиг зохицох ёс
-       Нэр үг бүтэх арга буюу нэрээс нэр, үйлээс нэр үг бүтээх дагавар
-       Нэр үгийн хувилал
-       Үйл үг бүтэх арга буюу нэрээс үйл, үйлээс үйл, идэвхгүй язгуураас үйл үг бүтээх дагавар
-       Хувилгагч ба эс хувилгагч үсгийн дүрэм
-       Үйл үгийн хувилал
-       Үгсийн аймаг, тус бүрийн, бүтэх арга, утгын ангилал
-       Өвөрмөц бичлэгтэй үгс
-       Дуудлага ижил, бичлэг ондоо үгс
-       Таталган ба эвхмэл бичиг
·         Оюутны эзэмших чадвар:
-       Монгол бичгийн тэг зурлагын дагуу хичээнгүй, сайхан бичиж дадах
-       Монгол бичгийн эхийг эгшиг зохицох ёсны дагуу алдаагүй зөв галиглаж сурах
-       Нэрээс нэр үг бүтээх 15 дагавар, үйлээс нэр үг бүтээх 20 дагаврыг чээжлэн тогтоох
-       Нэр үгийг тоо, тийн ялгал, хамаатуулах, хамаатуулах нөхцөлтэй тийн ялгалын нөхцөлөөр дүрмийн дагуу зөв хувилгах, нөхцөлүүдийг тогтоох
-       Нэрээс үйл үг бүтээх 15 дагавар, идэвхгүй язгуураас үйл үг бүтээх 15 дагаврыг тогтоох
-       Үйл үгийг хэв, байдал, тодотгон болон нөхцөлдүүлэн холбох, цагаар болон биеэр төгсгөх нөхцөлүүдээр холбох ёсны дүрмийг баримтлан зөв хувилгах
-       Эх, өгүүлбэрээс үгсийг үгсийн аймгаар нь ялган таних
-       Зөв дуудлагаар хурдтай уншиж сурах
-       Кирилл эхийг толь бичиг ашиглан, үндэсний бичигт буулгах тодорхой түвшний чадвар эзэмших
-       40 өвөрмөц бичлэгтэй үгсийг нүдлэн тогтоож, зөв бичих
-       50 дуудлага ижил, бичлэг, утга ондоо үгсийг чээжлэн тогтоох, зөв бичих
-       Таталган бичгийг хурдтай уншиж, эвхмэл бичгийг тэгш хэмийн зарчим баримтлан цэвэр сайхан бичих
Боловсруулсан Б.Хурцтуяа   Төгсөв.

No comments:

Post a Comment