menu

Friday, February 7, 2014

“Эсээ, найруулгазүй” хичээлийн сэдэвчилсэн төлөвлөгөө



“Эсээ, найруулгазүй” хичээлийн сэдэвчилсэн төлөвлөгөө
Дадлага
Хичээлийн сэдэв
Цаг
Аргазүй
Хүрэх үр дүн
1.     
Бүтээлчээр унших, бичих тухай /холбогдох дасгал дээр ажиллах/
2
Ухамсартай, бүтээлч үйл ажиллагаанд тулгуурласан байх зарчим дээр үндэслэн, эх бичвэрүүд дээр бүтээлчээр унших, бичих, ярих суралцагчдын үйл ажиллагааг голлож хичээлийг удирдана.
Эх бичвэрүүдийг бүтээлч арга хэрэглэн унших тэмдэглэл хийх, тэмдэглэлээ ашиглан ярих, бичих
2.     
Эх гэж юу болох, эхийн найруулга, түүнд тавигдах шаардлага/холбогдох дасгал дээр ажиллах/
2
Эхийн найруулга, ангилал, хувиргалд холбогдох онолын ойлголтыг мэдээллийн технологийн тусламжтайгаар  схем диаграмм зэргийг ашиглан системтэй, уялдаа холбоотой мэдлэгийг эзэмшүүлж, онолын мэдлэгээ бүтээлчээр ашиглах арга замыг олж авахад оюутанд туслах зорилготойгоор, орчин үеийн сургалтын идэвхитэй аргуудыг ашиглан хичээлийг удирдана.
Эхийг найруулан бичихдээ, найруулгын шаардлага хангасан, найруулгын алдаагүй бичиж сурах, эхэд хураах, дэлгэрүүлэх, салаалах, тонгоргох хувиргал хийж чадвар дадалтай болно.
3.     
Эх, түүний ангилал/холбогдох дасгал дээр ажиллах/
4
4.     
Эхэд хувиргал хийх аргууд/холбогдох дасгал дээр ажиллах/
4
5.     
Авиазүйн холбогдолтой зөв бичих дүрэм
6
Үгэнд орсон авиа үсэг, тэдгээрийн онцлог, үүрэг, байр, харьцаа, зохицол зэрэгт шаардагдах дүрмийн бичлэгийг тайлбарлана, дасгал ажиллана. Цээжээр бичнэ, тест зохиолгоно.
Авиазүйн холбогдол бүхий дүрэмтэй холбоотой үгсийг зөв бичих чадвартай болох
6.     
Эсээний зохиогчийн санааг тайлбарлах нь
2
Эсээ, эх дэх зохиогчийн санааг тайлбарлахдаа, харилцан ярианы арга хэрэглэж, багаар хамтран ажиллаж шийдэлд хүрнэ.
Зохиогчийн санааг олж тайлбарлан хэлэлцэх
7.     
Эсээ хэрхэн бичих тухай
4
Эсээ бичих, үе шат, алхмуудын тухай мэдээллүүдийг системтэй үзүүлж, тодорхой сэдвийн дор төрөл бүрийн мэдээллийн хэрэгслүүдийг ашиглан баримт хэрэглэгдэхүүн цуглуулах, түүнийгээ боловсруулах аргазүйтэй болгоход сургалтыг чиглүүлнэ.
Баримт хэрэглэгдэхүүн цуглуулах, боловсруулах, засах, нягтлах, бичих төлөвлөгөө гаргах
8.     
Баримт хэрэглэгдэхүүн цуглуулах тухай, түүнийг эсээ бичихэд ашиглах нь
4
9.     
Үгзүйн холбогдолтой зөв бичих дүрэм
6
Үг товчлон бичих, үгийн үе үндэс, утгат хэсгийг зөв бичихэд шаардагдах дүрмийн бичлэгийг тайлбарлан, дасгал ажиллана. Цээжээр бичнэ, тест зохиолгоно.
Үгзүйн холбогдол бүхий дүрэмтэй холбоотой үгсийг зөв бичих чадвартай болох
10.  
Догол мөрөөр утга санааг илэрхийлэн эсээ бичих нь
4
Догол мөр буюу цогцолбор, цогцолбор дахь түлхүүр өгүүлбэрийг хэрхэн зохиох тухай ойлголтыг олгож, эсээ бичих дадлага хийлгэнэ.
Догол мөрөөр утга санааг илэрхийлэн эсээ бичих чадвар эзэмшинэ.
11.  
Нийтлэлийн эсээ, түүнд задлал хийх нь, эсээ бичих дадлага
4
Нийтлэлийн болон судалгааны эсээг уншиж танилцан, түүнд задлал хийж, улмаар баримт хэрэглэгдэхүүн цуглуулан боловсруулалт хийж эсээ бичих дадлага хийлгэнэ.
Нийтлэлийн болон судалгааны эсээ, түүнд задлал хийж улмаар  эсээ бичих чадвар дадал эзэмшинэ.
12.  
Судалгааны эсээ, түүнд задлал хийх нь, эсээ бичих дадлага
4
13.  
Өгүүлбэрзүйн холбогдолтой дүрэм
6
Эх дотор өгүүлбэрүүдийг зөв бичих, утгыг нь тодруулах зорилгоор хэрэглэгдэх бичлэг, цэг тэмдгийн тухай дүрмийг тайлбарлан, дасгал ажиллуулна. Цээжээр бичнэ, тест зохиолгоно.
Өгүүлбэрзүйн холбогдол бүхий дүрэмтэй холбоотой үгсийг зөв бичих чадвартай болох
14.  
Албан хэргийн эсээ, түүнд задлал хийх нь, эсээ бичих дадлага
4
Албан хэргийн болон уран сайхны эсээг уншиж танилцан, түүнд задлал хийж, улмаар баримт хэрэглэгдэхүүн цуглуулан боловсруулалт хийж эсээ бичих дадлага хийлгэнэ.
Албан хэргийн болон уран сайхны эсээг эсээ, түүнд задлал хийж улмаар  эсээ бичих чадвар дадал эзэмшинэ.
15.  
Уран сайхны эсээ, түүнд задлал хийх нь, эсээ бичих дадлага
4
16.  
Өөрсдийн бичсэн эсээнд анализ хийж харилцан ярилцах
4
Бичсэн эсээгээ харьцуулах, анализ хийх, бие биедээ зөвлөгөө өгөх, туршлага солилцох
Эсээ бичих, анализ хийх чадвар дадалтай болно.


Үнэлгээний шалгуур
Чадвар
Үзүүлэлтүүд
Шалгах аргачлал


Унших, ярих, найруулан бичих,
зөв бичих
Эсээ уншаад ойлгох
Тулгуур үгсийг олуулах
Эсээний гол санааг тодорхойлох
Эхэд гарчиг өгөх
Өөрт төрсөн сэтгэгдлээ илэрхийлэх
Оюутан бүрээр яриулах
Баримт мэдээлэл олох, ялгах, ангилах
Баримт мэдээллийг ашиглаж эх зохиох
Зохиогчийн санааг тайлбарлах
Зохиогчийн санааг өөрт төрсөн сэтгэгдэлтэй харьцуулж ярих
Уншсан эх, эсээг товчлон найруулах
Эх бичвэрийг  товчлон найруулах
Төрсөн сэтгэгдлээ эсээ болгон бичих
Баримт эргэцүүлэл хосолсон эсээ бичүүлэх
Цэвэр, алдаагүй зөв бичих
Цээжээр эх бичүүлэх

Ашиглах ном, гарын авлага
1.    Байгалсайхан С. “Уран зохиол шинжлэлийн удиртгал” УБ.1995.
2.    Байгалсайхан С. “Уран зохиолын лавлах толь” УБ.2001.
3.    Батбаяр Д.  “ Мөнхөөр савласан мөнх бус ” УБ.2004.
4.    Баттогтох Д.,Эсээ бичих эрдэм,УБ.2006.
5.    Баттогтох Д.  “ Баримт уран сайхны 100 эсээ ”УБ.2005.
6.    Батхуяг С.,Амжилттай суралцахуй,УБ.2001.
7.    Болд-Эрдэнэ Б.  “ Эсээний тухай өгүүлэхэд …”, “ Сэтгүүлч ”УБ.1996. №3-4
8.    Галбаатар Д.,Уран зохиолын онолын ойлголт, нэр томъёоны тайлбар толь,Токио,2002.
9.    Дашмөнх Д. “ Эсээ бүтээлийн тухай асуудалд “ , “ Ням гариг “УБ.1996. № 34
10. Дэлэг Г. “Эсээ” Сэтгүүлч УБ.1988. №2
11.  Зулкафиль М.,Өөрчлөлт шинэчлэл, хэвлэл мэдээллийн хэрэгсэл,УБ.1994.
12.  Жачин Ч., Даваажаргал Г., Бичихүй бүтээхүй, УБ.2010
13.  Монтень М.,Сонгомол эсээнүүд,УБ.2005.
14.  Норовсүрэн Л.,Сонины бичлэгийн төрөл зүйл,УБ.1994.
15.  Өнөрбаян Ц., Батбаатар Ж., Эсээ бичихүйн үндэс,УБ.2007.
16. Пүрэв-Очир Б.  “ Монгол хэлний эх задлалын асуудлууд ” УБ.2002.
17. Төмөрсүх Д. нар      “ Эсээ бичих урлаг ” УБ. 2006
18. Түдэв Л. “ Үгэн бороо ” УБ.2002
19. Урианхай Д. “ Өвгөн үг ” УБ.2002


No comments:

Post a Comment