menu

Friday, February 7, 2014

“ХҮН БАЙХ УХААН” ХИЧЭЭЛИЙН СТАНДАРТ



·         Мэргэжлийн индекс: D 141100
·         Хичээлийн код: creat 433
·         Кредит: 2
·         Хамрах хүрээ: Монгол хэл уран зохиолын багш, монгол англи хэлний багш, бага ангийн багш, түүх нийгэм судлал, математик мэдээлэлзүйн багшийн 4-р ангид VII улиралд 1/2
·         Судлах нийт цаг: 48 цаг
o    Үүнээс: лекц 16
o    семинар 32
·         Хичээлийн залгамж холбоо:
o    Босоо тэнхлэгээр:
§  Өмнө: Хүүхдийн хөгжлийн сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэхзүй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурган хүмүүжүүлэхзүй
§  Дараа: Сэтгэл судлал
o    Хэвтээ тэнхлэгээр: Ерөнхий хэл шинжлэл, Харьцуулсан утга зохиол, Монгол хэл шинжлэлийн түүх, Судлал шүүмжлэл, Багшлах ур чадвар
·         Хичээлийн зорилго: Өөртөө итгэлтэй, зорилго тэмүүлэлтэй, амьдралд ухаалаг хандах зөв хүн болох
·         Агуулгын хүрээ: Зөв үг яриа, зөв бодол санаа, зөв хандлага, зөв үйл, зөв амьдрал, зөв эргэцүүлэл, зөв хүсэл мөрөөдөл, зөв бясалгал
·         Оюутны эзэмших мэдлэг:
-       Үг яриа эрчим хүч, долгион болох нь, үг итгэлийн хуулиар ажилладаг
-       Зөв бодол санаа, бодлын сангаа цэвэрлэх арга
-       Хандлага нь итгэл үнэмшил болох тухай, амьдралын зовлон, жаргалын аль аль нь хандлагаас үүдэлтэй
-       Зөв үйл буюу үйлийн үр, өглөг буян
-       Өөрийгөө болон бусдыг, байгаль дэлхий болон эх орноо хайрлах
-       Хүсэл мөрөөдлийн хүч, зорилгоо тодорхойлох
-       Зөв бясалгал, төвлөрөл, эрдэмтдийн судалгаа, бясалгал хийх арга зарчим
·         Оюутны эзэмших чадвар:
-       Аль болох муу, муухай үг хэлэхээс зайлсхийж, сэтгэл сэргээх сайн сайхан үг хэлэхийг хичээх
-       Аль болох өөдрөг, сайхан зүйл бодох дасгал хийх
-       Аливаа зүйлийг сайн сайхан талаас нь харж, өөдрөг үзлийг өөртөө бий болгох
-       Бусдад сэтгэлээсээ туслах
-       Өөрийгөө, мөн бусдыг хайрлаж сурах
-       Анхаарч сонирхсон зүйлийнхээ талаар эргэцүүлэн бодож, түүндээ үнэлэлт дүгнэлт өгөх
-       Өөрийгөө болон бусдыг уучлах сэтгэлийн тэнхээтэй байхыг хичээх
-       Өөрийн гэсэн тодорхой зорилго, түүндээ тэмүүлсэн хүсэл эрмэлзэлтэй болох
-       Аливаа зүйлд төвлөрөх чадвараа хөгжүүлэх

Төгсөв. Боловсруулсан Б.Хурцтуяа

No comments:

Post a Comment