menu

Friday, February 7, 2014

"Орчин цагийн монгол хэлний өгүүлбэрзүй” хичээлийн сэдэвчилсэн төлөвлөгөө



"Орчин цагийн монгол хэлний өгүүлбэрзүй” хичээлийн сэдэвчилсэн төлөвлөгөө

Лекц I улирал

Хичээлийн сэдэв
Цаг
Аргазүй
Хүрэх үр дүн
1.     
Өгүүлбэрзүй хэл шинжлэлийн салбар болох нь
2
Өгүүлбэрзүйн  талаарх онолын бүтээлүүд болон судалсан эрдэмтдийн гол гол бүтээлүүдийг дурдаж, өгүүлбэрзүйн үндсэн асуудлуудтай танилцуулна.
Судалгааны бүтээлүүдтэй танилцах, уншиж судлах сэдэл төрүүлж, ямар үндсэн асуудлын дор хичээлийн үндсэн агуулгыг судлахтай танилцана.
2.     
Хэлц ба хэлц бус нэгжүүд
2
Хэлц ба хэлц бус нэгжүүдийн онцлогийг танилцуулна.
Хэлц ба хэлц бус нэгжүүдийн онцлогтой танилцаж, тэдгээрийг хэрхэн тайлбарлах аргазүйг эзэмшинэ. 
3.     
Холбоо үгийн судалгааны тойм, ангилал
2
Холбоо үгийг хэрхэн ангилдаг тухай онолын мэдлэгийг системтэй, уялдаа холбоотойгоор эзэмшүүлэх аргазүйг эрэлхийлж, эх, өгүүлбэрийн дотроос чөлөөт ба чөлөөт бус холбоо үгийг олох, тайлбарлах мэдлэг чадварыг оюутанд олгохыг голлон анхаарч лекцийг удирдана.
Чөлөөт ба чөлөөт бус холбоо үгийг ялгах, өгүүлбэрт гүйцэтгэх үүргийг тодорхойлох, холбоо үг тус бүрийнх нь онцлогийг хэрхэн тодорхойлох онолын үндэслэлийг эзэмшинэ.
4.     
Хэлзүйжсэн ба бүхэлзүйжсэн холбоо үг
2
5.     
Үгийн санжсан ба утгазүйжсэн холбоо үг
2
6.     
Холбоо үг, өгүүлбэрийн адил ба ялгаатай тал
2
Хэлний үндсэн ба завсрын төвшний нэгжүүд болох холбоо үг, өгүүлбэрийн ижил, ялгаатай талуудыг жишээ баримт дээр тайлбарлаж таниулна.
Эх, өгүүлбэрийн дотроос холбоо үгийг ялгах мэдлэг чадвар эзэмшинэ.
7.     
Өгүүлбэрийг мэдэхүүн ба мэдэгдэхүүний талаас үзэх нь
2
Хэлний гадаад дотоод тал буюу дурдсан 4 талаас өгүүлбэрийг хэрхэн задалж, тайлбарлах онолын баримжааг олгож лекцийг удирдана. 
Өгүүлбэрийг 4 талаас хэрхэн тайлбарлах арга барилд оюутнууд суралцана.
8.     
Өгүүлбэрийг хэл ба хэлэхийн талаас үзэх нь

2
9.     
Өгүүлбэрийн бүрдэл хэсгүүд тэдгээрийн судалгааны тойм
2
Өгүүлбэрийн бүрдэл хэсгүүд, тэдгээрийн судалгааны тоймтой танилцуулж, өгүүлбэрийн гишүүн, үгсийн аймаг хоёрын хоорондын холбооны загвар болсон үүр өндгийн загвар дээр голлож тайлбарлан лекцийг удирдахдаа холбогдох жишээ баримт дээр тулгуурлан оюутанд мэдлэг, чадвар эзэмшүүлнэ.
Өгүүлбэрийн бүрдэл хэсгүүд болон, гишүүдийг үүр өндгийн загвар дээр хэрхэн тайлбарлах, тодруулбал, өгүүлбэрийн гишүүдийг үүр өндгийн загвараар задлах аргазүйг эзэмшинэ.
10.  
Өгүүлбэрийн гол гишүүдийн тухай (өгүүлэхүүн гишүүн)
2
11.  
Өгүүлэгдэхүүн ба шууд тусагдахуун гишүүн
2
12.  
Тодотгол ба шууд бус тусагдахуун гишүүн
2
13.  
Захын гишүүд
2
14.  
Энгийн өгүүлбэрийн үндсэн шинж
2
Энгийн өгүүлбэрийн үндсэн шинж, ангилал, хувиргалын тухай асуудалтай танилцуулж, холбогдох жишээ баримтаар тайлбарлан лекцийг удирдана.
Энгийн өгүүлбэрийн ангилал зэрэгтэй  танилцаж, өгүүлбэрийг хэрхэн хувиргадаг аргуудыг эзэмшинэ.
15.  
Энгийн өгүүлбэрийн ангилал
2
16.  
Энгийн өгүүлбэрийн хувиргал
2

Төлөвлөгөө боловсруулсан багш Г.Даваажаргал






























“Орчин цагийн монгол хэлний өгүүлбэрзүй” хичээлийн сэдэвчилсэн төлөвлөгөө
Дадлага I улирал


Хичээлийн сэдэв
Цаг
Аргазүй
Хүрэх үр дүн
Дүгнэлт
1.     
Өгүүлбэр дэх үгсийг аймагчлан, хэлзүйн хэлбэрийг тодорхойлох
2
Үгзүйн хичээлээр эзэмшсэн байвал зохих мэдлэг чадвар дадал дээр нь тулгуурлан утга найруулга сайтай эх сонгон авч үгсийн аймгийн задлал хийлгэж, хэлзүйн хэлбэрийг тодорхойлуулах дарааллаар дадлага хичээлийг удирдана.
ОЦМХ-ний Үгзүй хичээлээр үзсэн өмнөх мэдлэг чадвар дадлаа сэргээхийн зэрэгцээ, өгүүлбэрийн гишүүдийг ялгах таних арга барилд суралцана.

2.     
Өгүүлбэр дэх үгсийг аймагчлан, хэлзүйн хэлбэрийг тодорхойлох
2
3.     
Хэлц өгүүлбэрийн утгыг тайлбарлах
2
СХҮА систем дэс дараалалтай, залгамж чанартай байх зарчмын дагуу хэлц ба хэлц бус нэгжийг ялгах, хэлц нэгжийг тайлбарлах зэрэг дасгал дадлагуудыг гүйцэтгүүлэхдээ   багаар хамтарч суралцах аргыг голлон сургалтыг явуулна. 



Хэлц ба хэлц бус нэгжүүдийн  илэрхийлж буй санааг тайлбарлах, өөрийгөө илэрхийлэх  чадвар, дадалтай болно.   

4.     
Хэлцийн гол ба үүсгэл санааг тайлбарлах
2
5.     
Хэлц өгүүлбэрийг хэлц бус өгүүлбэрийн сонгосон үгэнд холбон санаа тохирсон өгүүлбэр зохион бичих
2
6.     
Өгүүлбэрийн доторх холбоо үг, түүний бүтцийг тайлбарлах, хэрхэн холбогдсоныг тодорхойлох
2
  Эх, өгүүлбэрийн дотроос чөлөөт ба чөлөөт бус холбоо үгийг олох, тайлбарлах мэдлэг чадварыг оюутанд олгохыг голлон анхаарч, тэдний  бие даасан бүтээлч үйл ажиллагаан дээр тулгуурлан дадлага хичээлийг удирдана.
Чөлөөт ба чөлөөт бус холбоо үгийг ялгах, өгүүлбэрт гүйцэтгэх үүргийг тодорхойлох, холбоо үг тус бүрийнх нь онцлогийг тодорхойлох чадвар дадал эзэмшинэ.

7.     
Үгийн санжсан ба утгазүйжсэн холбоо үгийг өгүүлбэр ба эхийн дотроос олох, тодорхойлох
4
8.     
Хэлзүйжсэн ба бүхэлзүйжсэн холбоо үгийг өгүүлбэр ба эхийн дотроос олох тодорхойлох
4
9.     
Өгүүлбэрийг мэдэхүүн ба мэдэгдэхүүний талаас тайлбарлах
2
Өгүүлбэрийг мэдэхүүн, мэдэгдэхүүн, хэл, хэлэхийн талаас буюу утга, бүтэц, хувиргал, соёлын үүднээс хэрхэн тайлбарладаг болохыг ЕБС-ийн 6-11-р ангийн сурах бичгийн жишээн дээр тулгуурлан дасгал даалгаврыг гүйцэтгүүлэхдээ бие даасан үйл ажиллагааг голлон дадлага хичээлийг удирдана. 
Өгүүлбэрийг утга, бүтэц, хувиргал, соёлын үүднээс тайлбарлах мэдлэг, чадварт суралцана.

10.   
Өгүүлбэрийг хэл ба хэлэхийн талаас тайлбарлах
2
11.   
Энгийн өгүүлбэрийг гол гишүүдэд тулгуурлан бүтцээр ангилах (үүр өндгийн загвараар)
6
Өгүүлбэрийн гол гишүүд ба дэлгэрүүлэгч гишүүдийн илрэх хэлбэрийг тодорхойлуулж, үүр өндгийн загвараар тайлбарлуулах дасгал дадлагыг гүйцэтгүүлнэ.
Өгүүлбэрийн гишүүдийг үүр өндгийн загвараар тайлбарлах чадвар, дадалд суралцана. 

12.   
Дэд дэлгэрүүлэгч гишүүдийн үүрэг, байр, илрэх хэлбэрийг тодорхойлох
13.   
Энгийн өгүүлбэрийг хувиргах
2
ЕБС-ийн сурах бичиг дэх энгийн өгүүлбэрийн хувиргалтай холбоо бүхий  дасгал ажлуудыг хийж гүйцэтгүүлнэ.
Энгийн өгүүлбэрт хураах, дэлгэрүүлэх, салаалах, тонгоргох хувиргал хийж сурна.


Төлөвлөгөө боловсруулсан багш Г.Даваажаргал


















Батлав..................
“Орчин цагийн монгол хэлний өгүүлбэрзүй” хичээлийн сэдэвчилсэн төлөвлөгөө
Лекц II улирал

Хичээлийн сэдэв
Цаг
Зорилго
Аргазүй
Хүрэх үр дүн
Ашиглах ном
1.     
Нийлмэл өгүүлбэрийн тухай ерөнхий ойлголт, энгийн ба нийлмэл өгүүлбэрийн ялгаатай шинж, нийлмэл өгүүлбэрийн ангилал


2
Энгийн ба нийлмэл өгүүлбэрийг ялгах, таних, нийлмэл өгүүлбэрийг гишүүдээр зурж сурах, үүр өндгийн загвараар тайлбарлах
Нийлмэл өгүүлбэрийг хэрхэн ангилдаг тухай онолын мэдлэгийг системтэй, уялдаа холбоотойгоор эзэмшүүлэх аргазүйг эрэлхийлж, нийлмэл өгүүлбэрийг үүр өндгийн загвараар тайлбарлах мэдлэг чадварыг оюутанд олгохыг голлон анхаарч лекцийг удирдана.
Энгийн ба нийлмэл өгүүлбэрийг ялгах, нийлмэл өгүүлбэрийн бүтэц бүрэлдүүлбэрийг тодорхойлох, нийлмэл өгүүлбэрийн ангилалтай танилцаж, тус бүрийнх нь онцлогийг хэрхэн тодорхойлох онолын үндэслэлийг эзэмшинэ.






13,14,15,19,33,34,35,44,45,57,58,59,69,71
2.     
Зэрэгцсэн нийлмэл өгүүлбэрийн үндсэн шинж, онцлог
2
3.     
Харилцан зэрэгцсэн нийлмэл өгүүлбэрийн үндсэн шинж, онцлог
2
4.     
Угсарсан нийлмэл өгүүлбэрийн үндсэн шинж, онцлог
4
5.     
Холимог нийлмэл өгүүлбэрийн үндсэн шинж, онцлог
2
6.     


Өгүүлбэрийн санаа



2

Өгүүлбэрт илрэх баймж утгыг тайлбарлах
 Өгүүлбэрийг мэдэхүүний талаас ажиллах, баймж санааг хэрхэн тайлбарлах болон баймж утга бүхий хэлний нэгжүүдийн тухай  онолын ойлголтыг олгоно.

Өгүүлбэрт илрэх баймж утгыг тайлбарлах мэдлэгтэй болно.
14,15,19,33,34,35,44,45,57,58,59,69,71
7.     

Өгүүлбэрийн хувиргал



2

Нийлмэл өгүүлбэрт хувиргал хийж сурах
Онол дадлагын харьцаа 70:30 байхаар лекцийг агуулгыг боловсруулж, нийлмэл өгүүлбэрийг хэрхэн хувиргах аргуудын тухай ойлголтыг товч тодорхой өгч, хамтран дасгал ажиллах аргазүйгээр лекцийг удирдана.

Эх, өгүүлбэрийг хувиргах мэдлэг, чадвартай болно. 
9,12,21,25,32,38,46,47,51,53,65,68,72,69,71
Төлөвлөгөө боловсруулсан багш Г.Даваажаргал


Батлав..............

“Орчин цагийн монгол хэлний өгүүлбэрзүй” хичээлийн сэдэвчилсэн төлөвлөгөө
Дадлага II улирал


Хичээлийн сэдэв
Цаг
Зорилго
Аргазүй
Хүрэх үр дүн
1.     
Зэрэгцсэн нийлмэл өгүүлбэрийг задлан тайлбарлах нь
2









Гол ба гишүүн өгүүлбэрийн ялгааг тодорхойлох;

Хэв маяг тус бүрд бүтцийн болоод утга, найруулгын анализ хийх 
Үг, өгүүлбэрийг зэрэгцүүлэн холбох аргын тухай онолын мэдлэгийг бататган, ЗНӨ, ХЗНӨ-ийн бүтцийг тодорхойлохдоо суралцагчдын өөрийн бүтээлч үйл ажиллагаан дээр тулгуурлан хичээлийг удирдана.
ЗНӨ-ийг холбох арга хэрэглүүрийг эх, өгүүлбэрийн дотроос таних, ялгах, ХЗНӨ-ийн өгүүлбэрзүйн үндэс “гол өгүүлбэр+гол өгүүлбэр” гэсэн бүтэц, холбох арга хэрэглүүрийг таних чадвар дадалтай болно.
2.     
Харилцан зэрэгцсэн нийлмэл өгүүлбэрийг задлан тайлбарлах нь
2
3.     
Харъяалахын ба харъяалахын бус тодотгол гишүүн өгүүлбэртэй угсарсан нийлмэл өгүүлбэрт бүтцийн болоод утга найруулгын анализ хийх
4
СХҮА систем дэс дараалалтай, залгамж чанартай байх зарчмын дагуу суралцагчидтайгаа хамтран гишүүн өгүүлбэр бүхий УНӨ, ХоНӨ-ийн бүтцийг харуулсан схем, загвар, тулгуур дохиог гаргаж, үүр өндгийн загвараар өгүүлбэрийн бүтцийг тодорхойлох дасгал дадлагыг гүйцэтгүүлж  багаар хамтарч суралцах аргыг голлон сургалтыг явуулна. 




УНӨ, ХоНӨ-ийн бүтцийг үүр өндгийн загвараар тайлбарлах, өгүүлбэрийн илэрхийлж буй санааг тайлбарлах, өөрийгөө илэрхийлэх чадвар, дадалтай болно.   
4.     
Шууд ба шууд бус тусагдахуун гишүүн өгүүлбэртэй угсарсан нийлмэл өгүүлбэрт бүтцийн болоод утга найруулгын анализ хийх
4
5.     
Өгүүлэгдэхүүн гишүүн өгүүлбэртэй угсарсан нийлмэл өгүүлбэрт бүтцийн болоод утга найруулгын анализ хийх
4
6.     
Байц гишүүн өгүүлбэртэй угсарсан нийлмэл өгүүлбэрт бүтцийн болоод утга найруулгын анализ хийх
6
7.     
Холимог нийлмэл өгүүлбэрийн үндсэн шинж, онцлог
4
8.     
Өгүүлбэрт баймж утга илрэх боломжийг тайлбарлах, олох
2
Адилтгасан, зүйрлэсэн, ихэсгэсэн, багасгасан утгатай өгүүлбэрийг ялган таних, зохиох;
Өгүүлбэрт илрэх баймж утгыг тайлбарлах

 Өгүүлбэрийг мэдэхүүний талаас хэрхэн ажиллах, баймж санааг хэрхэн тайлбарлах онолын тулгуур ойлголтон дээр үндэслэж оюутны бүтээлч үйл ажиллагаан дээр тулгуурласан дасгал ажил гүйцэтгүүлэх аргазүйгээр хичээлийг удирдана.
Адилтгасан, зүйрлэсэн, ихэсгэсэн, багасгасан утгатай өгүүлбэрүүдийг зохиох найруулах, бүтцийг тодорхойлох, илэрхийлж буй санааг тайлбарлах, өгүүлбэрт илэрч буй баймж утгыг тодорхойлох чадвар, дадалтай болно.
9.     
Нийлмэл өгүүлбэрийг  хурааж, дэлгэрүүлж, салаалж, тонгоргож хувиргах нь
4

Хэлний нэгжүүдийг хувирган өөрчилж оновчтой сонгон найруулж бичиж сурахад чиглэсэн дадлага ажлуудыг ганцаар болон хамтарч гүйцэтгэх аргазүйг ашиглан хичээлийг удирдана.
Нийлмэл өгүүлбэрийг болон хэлний бусад нэгжүүдийг хувирган өөрчилж, оновчтой сонгон найруулж бичиж сурснаар асуудалд олон талаас нь хандах, бүтээлчээр сэтгэх, сэтгэлгээний уян хатан чадвар эзэмшинэ.

Төлөвлөгөө боловсруулсан багш Г.Даваажаргал






















Ашиглах ном, гарын авлага

1.    М.Базаррагчаа “Монгол хэл YIII” УБ 2001
2.    Бямбасан П., Үг давтахын нэгэн учир . Хэл зохиол судлал, XIII  боть, УБ ., 1979
3.    Бямбасан П.,  Хэлзүйн утга, хэлбэр, категори . УБДС-ийн ЭШЗА -ын бичиг , № 1 / XIV /  6, 1981
4.    Бямбасан П., Орчин цагийн монгол хэлний үгийн бүтэц, нэр үгийн аймаг . УБ., 1975
5.    Барайшир Ш. Монгол хэлний өгүүлэхүүн. Хэл зохиол судлал. VI боть, Уб., 1969
6.    Бертагаев Т.А., Синтаксис современного монгольского языка в сравнительном освещении, М., 1964
7.    Бобровников А., Грамматика монгольского - калмыцкого языка . Казань., 1849
8.    Базаррагчаа М., Монгол хэлний өгүүбэр. Уб., 1988
9.    БазаррагчааМ., Монгол хэлний энгийн өгүүлбэр., Уб., 1993
10.  БазаррагчааМ., Өгүүлбэр судлал 2005
11.  БазаррагчааМ., “Монгол хэл 8” 2001
12.  Бертегаев Т.А. Синтаксис. Простое предложение . М., 1964
13.  Базаррагчаа М., Монгол хэлний нийлмэл өгүүлбэрийн тухай. СХ., 1988№6
14.  Бертагаев Т.А. Синтаксис современного монгольского языка. М., 1964. " Обороты " хэсэг
15.  Бямбасан П., Хөндлөнгийн үг / Орчин цагийн монгол хэлзүй, Уб., 1966 /
16.  Базаррагчаа М., Баянсан Ж., Монгол хэл, уран зохиолын лавлах. / элсэгчдэд зориулав. / МУИС, УБ., 1995
17.  Виноградов В.В.,  Русский язык  / грамматическое ученые о слове / , М., 1972.
18.  Вандуй Э., Өгүүлбэрийн дэд гишүүн - тодотголын тухай. ШУДБХ-ийн хэвлэл, Уб., 1958
19.  Дамдинжав Л., Орчин цагийн монгол хэлний холбоо үг. УБ., 1979
20.  Даваадагва Б., Монгол хэлний өгүүлбэрийн тусагдахуунд холбогдох хэдэн асуудал. Өвөрмонголын Их сургуулийн ЭШ-ний сэтгүүл. Хөх хот, 1985
21.  Дашдондог Э., Синтаксис двухсоставного предложения в современном монгольском языке. Автореф. канд. дисс. Уб., 1976
22.  Дамдинжав Л., Орчин цагийн монгол хэлний гишүүн өгүүлбэрийн өгүүлэгдэхүүнийг ойлгуулахад анхаарах зүйл. УБИС-ийн ЭШ-ний бичиг. УБ., 1977, №1
23.  Дамдинжав Л., Өгүүлбэрзүйн задлал хийхэд анхаарах зарим зүйл, / товхимол / УБИС-ийн монгол хэлний тэнхим, УБ., 1989
24.  Жамбалсүрэн Г., Монгол хэлний өгүүлбэрийн гишүүд, өгүүлбэрийн тогтолцоо, Монголын судлал. XII боть, Уб., 1987
25.  Жанчивдорж Ц , Пүрэв -Очир Б., Монгол хэл VII анги . УБ., 1989
26.  Лувсанвандан Ш., Хэл, түүний нэгжүүдийн хувирах, тогтох тухай асуудалд . Монголын судлал, IV боть УБ , 1976.
27.  Лувсанвандан Ш., Монгол хэлний өгүүлбэрзүйн асуудлууд . III  дэвтэр, эмхт., ред. Др. Б.пүрэв - Очир , УБ., 2000
28.  Лувсанвандан Ш., Орчин цагийн монгол хэл . Бээжин ., 1961
29.  Лувсандэндэв А.,  Монгол хэлний холбоос үгийн тогтолцоо. Хэл зохиол судлал, X боть, 1974
30.  Лувсанвандан Ш., Орчин цагийн монгол хэл . Бээжин . 1962
31.  Лувсанвандан Ш., Монгол хэлний өгүүлбэрзүйн асуудлууд. III дэвтэр, эмхт. Др. Б.Пүрэв - Очир , Уб., 2000
32.  Лувсанвандан Ш., Орчин цагийн монгол хэлний өгүүлбэрийн бүтцийг судлах тухай асуудалд. Хэл зохиол судлал. УБ., 1977, XII боть
33.  Лувсанвандан Ш., Монгол хэлний нийлмэл өгүүлбэрийн тухай. ШУХ-ийн бүтээл, №2, УБ., 1957
34.  Лувсанвандан Ш., Монгол хэл шинжлэлийн асуудлууд . УБ., 1981, 205-224-р тал
35.  Лувсанвандан Ш., Монгол хэлний үгүүлбэрзүйн асуудлууд, III боть, эмхт. Др .Пүрэв -Очир Б, Уб., 2000
36.  Мишиг Л., Монгол хэлний тусагдахуун ба байц. УБ., 1957
37.  Мишиг Л., Монгол хэлний холбоо үгийн зүйл. УБ., 1957
38.  Мөнх- Амгалан Ю., Орчин цагийн монгол хэлний баймжийн ай. Уб., 1998
39.  Нямсүрэн С., Орчин цагийн монгол хэлний холбоо үгийг ангилах асуудал . МУИС-ийн ЭШБ. №49 УБ., 1974
40.  Орчин цагийн монгол хэлний үгийн сангийн судлалын үндэс. / хамтын /, УБ., 1986
41.  Орчин цагийн монгол хэлзүй . ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн. УБ., 1966
42.  Орчин цагийн монгол хэлний өгүүлбэрзүй. ШУА 1989 / хамтын бүтээл /
43.  Орчин цагийн монгол хэлний өгүүлбэрзүй / хамтын / Уб., 1989
44.  Орчин цагийн монгол хэлний зүй . УБ., 1966
45.  Орчин цагийн монгол хэлний өгүүлбэрзүй. Хэл зохиол хүрээлэн Уб., 1989
46.  Орчин цагийн монгол хэлзүй. УБ., 1966
47.  Орчин цагийн монгол хэлний өгүүлбэрзүй. УБ., 1989
48.  Пүрэв - Очир Б., Монгол хэлний өгүүлбэрийн дэд  гишүүдийг  дунд сургуульд ангилж байгаа асуудалд СХ. 1986 № 1
49.  Пүрэв - Очир Б., Монгол хэлний өгүүлбэрийн онцолбор гишүүнийг илрүүлэх нэгэн арга . ШУА -ийн мэдээ. 1990 № 2
50.  Пүрэв -Очир Б., Өгүүлбэрзүй , 1-р дэвтэр, УБ., 2001, 3-р дэвтэр, Уб., 2001
51.  Пүрэв - Очир Б., Орчин цагийн монгол хэлний өгүүлбэрзүй, тэргүүн дэвтэр ., УБ ., 2001
52.  Пүрэв - Очир Б ., Орчин цагийн монгол хэлний өгүүлбэрзүйн холбох тогтолцоо. Уб ., 1988
53.  Пүрэв - Очир Б., нар. Монгол хэл, VII сурах бичиг, УБ., 1999
54.  Пүрэв - Очир Б.,  Орчин цагийн монгол хэлний өгүүлбэрзүй , I дэвтэр 2001. II дэвтэр 2000, III дэвтэр 2001
55.  Пүрэв -Очир Б., нар. Монгол хэл VII , сурах бичиг УБ., 1999
56.  Пүрэв - Очир Б., Орчин цагийн монгол хэлний өгүүбэрзүй. Тэргүүн дэвтэр , Уб., 2001
57.  Пүрэв -Очир Б нар, Орчин цагийн монгол хэлний нийлмэл өгүүлбэрийн онол - дадлагын асуудалд. Уб., 1994-1995
58.  Пүрэв  - очир Б ., Орчин цагийн монгол хэлний холимог нийлмэл өгүүлбэрийн тухай асуудалд. Хэл зохиол XXIV дэвтэр . 1988
59.  Пюрбеев Г.Ц, Тины сложных предложений в монгольских языках . М., 1979
60.  Пүрэв - Очир Б., Өгүүлбэрзүйн дэлгэрэнгүй задлал. СХ., сэтгүүл, 1979., № 4, 34-39-р тал
61.  Пүрэв - Очир Б., Норжинлхам С., Өгүүлбэрзүйн 100 дасгал, 1-р дэвтэр , Уб., 1996
62.  Пүрэв -Очир Б., Уранчимэг Л., Өгүүлбэрзүйн 99 дасгал, 2-р дэвтэр , 1996
63.  Пүрэв - Очир Б., Монгол хэлний дасгал сорилын ажлууд, / нэмсэн II хэвлэл / 2002
64.  Пүрэв - Очир Б., Орчин цагийн монгол хэлний дадлагын өгүүлбэрзүй, 3-р дэвтэр , УБ., 2001
65.  Чойжилсүрэн Ж., Монгол хэлний өгүүлбэрийг утга, дуудлагын хувьд хэрхэн ангилахуй. МУИС. ЭШ бичиг. 1964. VII дэвтэр
66.  Рагчаа Б. Орчин цагийн монгол хэлний бодит нэрийн холбоо үг. УБ., 1975
67.  Ринчен Б., Монгол бичгийн хэлний зүй. Дөтгөөр дэвтэр. Өгүүлбэрзүй . Уб., 1967
68.  Рагчаа Б., Орчин цагийн монгол хэлний заримдаг өгүүлбэрийн тухай асуудалд . Уб., 1982
69.  РагчааБ., Орчин цагийн монгол хэлний гишүүн өгүүлбэрийн өгүүлэгдэхүүний хэлзүйн хэлбэрийн тухай асуудалд . УБДС-ийн ЭШ-ний бичиг Уб., 1989, № 1 / 6 /
70.  Рагчаа Б., Өгүүлбэрзүйн задлан ялгал хийлгэхэд анхаарах зарим зүйл. СХ сэт , 1969, №6
71.  Санжеев Г.Д. , Грамматика бурят - монгольского языка . М., 1941.
72.  Скрибник Б.Ю. Полипредикативные синтетические предложение в бурятском языке. Ан ссср. Новосибирск. 1988














No comments:

Post a Comment