menu

Tuesday, April 21, 2015

MХУЗ-3, МАХ-3 ангийнхны гүйцэтгэх "Өгүүлбэрзүй" хичээлийн гэрийн даалгавар



Дараах эхийн доторх өгүүлбэрүүдийг  хэлний талаас задлан тайлбарлаарай.
Шалгах хугацаа: 2015.04.28

Шар булаг
     Нэр чинь шар ч ус чинь цэнгэг; нутгийн булаг, эрдэнийн рашаан билээ чи.
     Хуртайд үерлэн цовхчихыг чинь үзсэнгүй. Нартайд гөлрөн ширгэхийг чинь харсангүй. Хүн мал ундаалан мяралзахдаа хялгасын төдий ч  дундраа нь үгүй. Өнө мөнхийн хөдөлгөөндөө саатал үзэн зогсоо нь үгүй.
     Шүд  ташсан хүйтэн усанд нь сар булхана. Сүү орлом ариун урсгалд нь нар самарна.
     Дэргэд нь арван азарга адуу хураахад ч нуур шиг арвин хэвээрээ, дээрээ ганцхан навч унахад ч нүд шиг анивчих нь эмзэгхэн.
        Нутгийн нүд -  мөнхийн рашаан.
        Шар булаг    миний хайр.

No comments:

Post a Comment