menu

Thursday, April 30, 2015

uguulberzuin geriin daalgavar 2



iДараах эхийн доторх өгүүлбэрүүдийг хэлний талаас задлан тайлбарлана уу.

Бүргэдийн үүр

           Бүргэдийн үүрээ барьдаг аргыг нь ажиглавал маш сонин. Үүрээ барихдаа юуны өмнө ашигладаг зүйл нь өргөст мод, хурц үзүүртэй чулуу зэрэг өвтгөж, хатгаж зовоомоор юмсыг хэрэглэдэг. Эхлээд тэдгээрийг дэвсэж, түүн дээрээ амьтны үс юм уу, шувууны өд шиг маш зөөлөн зүйлээр хучиж бүрнэ.
           Эх бүргэд зулзагаа өсөөд ирэхлээр нь нисгэж сургахын тулд ангаахайгаа ангал руу түлхэж унагаадаг байна. Эх нь харж байгаад ангал руу далавчаа хүчтэй дэвэн унаж буй дэгдээхийгээ ангалын ёроолд унахаас нь өмнө харвасан сум шиг шүүрч авдаг байна. Ганцаараа нисч чаддаг болтол нь энэ хүнд хэцүү дасгалыг хийлгэдэг.
           Харин нисэх цаг нь болчхоод байхад үүрэндээ эхээрээ тэжээлгэн нисэхээс айгаад байх үед нь эх нь үүрээ хөдөлгөж эхэлдэг гэнэ.
           Эх бүргэд нь үүрээ хөдөлгөж эхлэхэд мод ба хурц чулуу, модны мөчрүүд дээш ил гарч ангаахайг тэсэхийн аргагүйгээр хатган өвтгөдөг тул арга буюу үүрээ орхин нисдэг байна. Ингэж бүргэдийн ангаахай жигүүртний хаан болдог ажээ.


No comments:

Post a Comment