menu

Sunday, May 31, 2015

1-р ангийнхан "Эсээ найруулгазүй" хичээлийн шалгалтын чиглүүлэх асуултаа хараарай.



Эсээ найруулгазүй хичээлийн шалгалтын чиглүүлэх асуулт
       Балархай эгшгийн дүрэм
       Эгшигт гийгүүлэгчийн дүрэм
       Заримдаг гийгүүлэгчийн дүрэм
       Цэг, цэглэлийн дүрэм
       Том үсгийн дүрэм
       Чимэх үгийг зөв бичих дүрэм
       Үг шилжүүлэх дүрэм
       Гадаад үгийг зөв бичих дүрэм
       Үг хураах дүрэм
       Дараалсан 3 гийгүүлэгчийн дүрэм
       Эсээ гэж юу вэ? Хэн хэрхэн үүсгэсэн бэ? Ангилал
       Эсээг хэрхэн задлах вэ?
       Түлхүүр өгүүлбэр, түүний үүрэг
       Баримт хэрэглэгдэхүүнийг хэрхэн цуглуулж, ангилж, ашиглах вэ?
       Эсээ хэрхэн бичих вэ?
       Эсээг хэрхэн үнэлэх вэ? (үнэлгээний шалгуур)
       Найруулгын алдаа, түүний ангилал
       Найруулгын алдааг хэрхэн засаж, түүнээс хэрхэн сэргийлэх вэ?
       Найруулан бичих чадварыг хэрхэн эзэмших вэ?

3-р ангийнхан "Өгүүлбэрзүй" хичээлийн шалгалтын асуултаа хараарай



OЦМХ-ний өгүүлбэрзүй хичээлийн шалгалтын асуулт
1.    Нийлмэл өгүүлбэр, түүний судлагдсан байдал, ангилал
2.    Зэрэгцсэн нийлмэл өгүүлбэр, түүний онцлог шинж, жишээгээр тайлбарлана уу.
3.    Угсарсан нийлмэл өгүүлбэр, түүний онцлог шинж, жишээгээр тайлбарлана уу.
4.    Харьяаны ба хамжсан  тодотгол гишүүн өгүүлбэр, түүний илрэх хэлбэр, жишээ
5.    Шууд ба шууд бус тусагдахуун гишүүн өгүүлбэр, түүний илрэх хэлбэр, жишээ
6.    Байц гишүүн өгүүлбэр, түүний илрэх хэлбэр, жишээ (цагийн байц гишүүн өгүүлбэр, зорилгын байц гишүүн өгүүлбэр, шалтгааны байц гишүүн өгүүлбэр гм)
7.    Холимог нийлмэл өгүүлбэр, түүний онцлог шинж, жишээгээр тайлбарлана уу.
8.    Харилцан зэрэгцсэн нийлмэл өгүүлбэр, түүний онцлог шинж, жишээгээр тайлбарлана уу.
9.    Нийлмэл өгүүлбэрийн хувиргал, жишээгээр тайлбарлана уу.

Monday, May 25, 2015

3-р ангийнхан "Найруулгазүй" хичээлийн батлах шалгалтын асуултаа харна уу.




“Найруулгазүй” хичээлээр авах шалгалтын асуулт

1.    Найруулгазүйн шинжлэх ухааны үүсэл, судлагдсан байдал.
2.    Монгол хэлний найруулгазүйн судлагдахуун, шаардлага.
3.    Найруулгын алдаа гэж юу вэ? Хэн хэрхэн ангилсан бэ? Найруулгын 10 төрлийн алдааг жишээ татаж тайлбарлана уу.
4.    Найруулгын 4 хэв маягийн тухай ярина уу. (Эргэцүүлэмж, хүүрнэмж, тоочимж, тайлбарламж)
5.    Үгийн сангийн найруулгазүй
*      Үг онож сонгох, үгийн олон утгыг найруулгад ашиглах тухай. Үг онож сонгох нь найруулгазүйд ямар үүрэгтэй вэ?
*      Ойролцоо утгат үгийн найруулгын үүргийн тухай.
*      Эсрэг утгат үгийн найруулгын үүргийн тухай.
*      Ижил үг, төсөөтэй үгийн найруулгын үүрэг.
*      Хуучирсан үг, хэллэгийн онцлог, ангилал, найруулгын үүргийн тухай.
*      Нэр томъёо, мэргэжлийн үг хэллэг, гадаад үг хэллэг, нутгийн аялгууны үг хэллэг, албархаг үг хэллэг, этгээд, бүдүүлэг үг хэллэгийн найруулгын үүргийн тухай.
*      Хэвшмэл хэлцийн тухай, түүний найруулгын үүргийн тухай.
6.    Хэлзүйн найруулгазүй
*      Жинхэнэ нэрийн найруулгын үүргийн тухай. Олон тоо, тийн ялгал, хамаатуулах нөхцөлийг хэрхэн найруулах вэ?
*      Тэмдэг нэрийн найруулгын үүргийн тухай.
*      Тооны нэрийн найруулгын үүргийн тухай.
*      Төлөөний үгийн найруулгын үүргийн тухай.
*      Холбоос үгийн найруулгын үүргийн тухай.
*      Өгүүлбэрзүйн найруулгазүйн тухай
7.    Үгийн утга шилжүүлэн дүрслэх арга маягуудын тухай
8.    Утга зохиолын хэлний найруулгын төрлүүд
*      Утга зохиолын хэлний найруулгын тухай ерөнхий ойлголт
*      Албан бичгийн найруулга, төрөл, онцлогийн тухай
*      Эрдэм шинжилгээний найруулга, төрөл, онцлогийн тухай
*      Нийтлэлийн найруулга, төрөл, онцлогийн тухай
*      Уран зохиолын найруулгын онцлогийн тухай
*      Ярианы найруулгын онцлогийн тухай
9.    Эхийн найруулгазүй