menu

Monday, May 25, 2015

3-р ангийнхан "Найруулгазүй" хичээлийн батлах шалгалтын асуултаа харна уу.




“Найруулгазүй” хичээлээр авах шалгалтын асуулт

1.    Найруулгазүйн шинжлэх ухааны үүсэл, судлагдсан байдал.
2.    Монгол хэлний найруулгазүйн судлагдахуун, шаардлага.
3.    Найруулгын алдаа гэж юу вэ? Хэн хэрхэн ангилсан бэ? Найруулгын 10 төрлийн алдааг жишээ татаж тайлбарлана уу.
4.    Найруулгын 4 хэв маягийн тухай ярина уу. (Эргэцүүлэмж, хүүрнэмж, тоочимж, тайлбарламж)
5.    Үгийн сангийн найруулгазүй
*      Үг онож сонгох, үгийн олон утгыг найруулгад ашиглах тухай. Үг онож сонгох нь найруулгазүйд ямар үүрэгтэй вэ?
*      Ойролцоо утгат үгийн найруулгын үүргийн тухай.
*      Эсрэг утгат үгийн найруулгын үүргийн тухай.
*      Ижил үг, төсөөтэй үгийн найруулгын үүрэг.
*      Хуучирсан үг, хэллэгийн онцлог, ангилал, найруулгын үүргийн тухай.
*      Нэр томъёо, мэргэжлийн үг хэллэг, гадаад үг хэллэг, нутгийн аялгууны үг хэллэг, албархаг үг хэллэг, этгээд, бүдүүлэг үг хэллэгийн найруулгын үүргийн тухай.
*      Хэвшмэл хэлцийн тухай, түүний найруулгын үүргийн тухай.
6.    Хэлзүйн найруулгазүй
*      Жинхэнэ нэрийн найруулгын үүргийн тухай. Олон тоо, тийн ялгал, хамаатуулах нөхцөлийг хэрхэн найруулах вэ?
*      Тэмдэг нэрийн найруулгын үүргийн тухай.
*      Тооны нэрийн найруулгын үүргийн тухай.
*      Төлөөний үгийн найруулгын үүргийн тухай.
*      Холбоос үгийн найруулгын үүргийн тухай.
*      Өгүүлбэрзүйн найруулгазүйн тухай
7.    Үгийн утга шилжүүлэн дүрслэх арга маягуудын тухай
8.    Утга зохиолын хэлний найруулгын төрлүүд
*      Утга зохиолын хэлний найруулгын тухай ерөнхий ойлголт
*      Албан бичгийн найруулга, төрөл, онцлогийн тухай
*      Эрдэм шинжилгээний найруулга, төрөл, онцлогийн тухай
*      Нийтлэлийн найруулга, төрөл, онцлогийн тухай
*      Уран зохиолын найруулгын онцлогийн тухай
*      Ярианы найруулгын онцлогийн тухай
9.    Эхийн найруулгазүй


No comments:

Post a Comment