menu

Monday, September 14, 2015

Лекц №2 Холбоо үг



Холбоо үг, өгүүлбэр хоёрын ялгаа
Холбоо үг
Өгүүлбэр
Юмс үзэгдэл,  үйл явдлын хэсгийг тусгасан төгс бус дохио. Тодорхой орчин, хам сэдэв шаардахгүй.
Юмс үзэгдэл,  үйл явдлыг бүхэлд нь тусгасан төгс дохио. Тодорхой орчин, бодит байдал шаардана.
Хүмүүсийн хоорондын харилцааны дохио болохгүй. Үүнийг өнгөн бүтцэндээ төгс биш мэт өгүүлбэртэй адилтгаж болохгүй.
Хүмүүсийн хоорондын харилцах дохио болно. Өөрөөр хэлбэл, хүмүүс өгүүлбэрээр харилцана.
Холбоо үгийг бүтээж буй гишүүд нэг нь нөгөөгөө дагаж ижилсдэг. Өндөр цагаан гуалиг хус гэхэд тодотгогч гишүүд нь хус гэдгийг зааж буй учир үүргийн хувьд ижилсэж байна. 
Өгүүлбэр нь үүний эсрэг ондооших харьцаатай байна. Үүнийг харилцан угсрах харьцаа гэх ба өгүүлэгдэхүүн, өгүүлэхүүн гишүүн бүтэж харилцааны дохио болно. Жишээ нь: Энэ хус өндөр, цагаан, гуалиг юм.
Санаа бүтээхэд оролцох хэсэг болно. Холбоо үгэнд 3 шатлал бүхий зүйл байдаггүй.
Санааг бүтээн хэлбэржүүлнэ. Сэтгэл судлаачид дотоод яриа бүтэхдээ:
А. Санаа төрнө. (Энэ нь өгүүлбэрийн тухай ерөнхий томьёолол бүрэлдэхийг хэлнэ.)
Б. Уул санаанаас аль нэгийг онцолно.
В. Уул санаагаа эмхэлж цэгцэлнэ гэсэн 3 шатлал бүхий зүйлээс бүтнэ гэдэг. 
Холбоо үг нь хэсгээс бүхэл буюу үгээс бүтдэг.
Өгүүлбэр нь бүхлээс хэсэг буюу өгүүлбэрээс холбоо үг, түүнээс гишүүн болж задардаг.
Санаа төгсгөсөн аялга байдаггүй.
Ямагт санаа төгсгөсөн аялгатай. (асуусан, анхааруулсан, хүүрнэсэн, захирсан, дуудсан гм.)
Завсрын төвшний нэгж
Үндсэн төвшний нэгж

No comments:

Post a Comment