menu

Monday, September 14, 2015

МХУЗ, МАХ-3 ангийнхан өгүүлбэрзүйн хичээлдээ ашиглаарай



Мэдээллийг унших, боловсруулахдаа ашиглаарай
              Мэдээлэл харилцаа, технологийн эрин зуунд ажиллаж амьдрах хүүхэд залууст бие дааж сурах арга барил эзэмших, цаашид өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх аргад сурах асуудал нэн чухал болж байна.Тэднийг суралцах арга технологид сургахын тулд шинэлэг байр сууринаас хандах хэрэгтэй болж байгаа бөгөөд сургах арга техник, үзэл баримтлал өөрчлөгдөн шинэчлэгдэж багш зааж сургадаг, суралцагчид багшийн заасан зүйлийг хүлээн авч чээжлэн тогтоож түүнийгээ шалгуулдаг үзлээс, суралцагчид бүтээлч үйл ажиллагааныхаа үр дүнд мэдлэг бүтээдэг онол үзэл баримтлалыг баримтлах болсонтой холбоотой сурах, сургах арга барилыг нэгдмэл байдлаар өөр хооронд нь харилцан уялдаа холбоо, шүтэлцээнд авч үзэх болжээ.

              Мэдлэг бүтээх үндсэн арга нь мэдээлэл дээр ажиллах явдал бөгөөд үүний хамгийн эхний, хамгийн чухал нь уншиж ойлгох үйл явц юм. Унших чадварыг зөв эзэмшсэнээр оюуны хөгжил, чадамж нь дээшилдэг ба үнэхээр ч, ном уншиж мэдлэг оюунаа хөгжүүлсэн хүний сэтгэн бодох чадвар, аливааг үнэлж цэгнэх, ертөнцийг таних, санал бодлоо илэрхийлэх нь чөлөөтэй,  бусдаасаа ялгардаг.
Унших үйл явц нь хүн амьдралынхаа турш шинэ мэдээллийг олж авах үйл ажиллагаа ажээ.
Уншихын гол зорилго бол утгыг ухааран ойлгох явдал бөгөөд хүн их уншсандаа биш, хэрхэн бүтээлчээр унших вэ, олж авсан мэдлэгээ амьдралдаа хэрхэн хэрэглээ болгох вэ гэдэг хамгийн чухал.
Ойлгох гэдэг нь нэг талаас үзэгдэл юмсын талаар мэдэх, нөгөө талаас юмс үзэгдлийн мөн чанар, учир шалтгаан, үр дагавар тэдгээрийн уялдаа холбоог нээн илрүүлэх үйл явц юм. Түүнчлэн уншигчийн үзэл бодол, төсөөлөлд уншиж буй зүйлтэй холбоотойгоор шинэ үзэл санаа бий болоход чиглэсэн сэтгэхүйн цогц үйлдлүүд байна. Ойлгох гэдгийг нэг талаас ухааран унших гэж болох ба уншигч уншиж буй зүйлээсээ юуг ойлгож, бас юуг ойлгохгүй байгаагаа мэдэрсэн үед л хэрэгжинэ.  Ер нь аливаа зүйлийг сурч мэдэхэд түүний тухай ойлгоё гэсэн хэрэгцээ, сэдэл чухал юм. Бусадтай адил уншчихаад тухайн зүйлийн талаар ойлголт төсөөлөлгүй үлддэг хүн ч бий. Энэ нь тусган хүлээн авах чадвараас хамааралтай байдаг аж.
Унших үе шат, түвшин нь танин мэдэхүйн процесстой холбогдохыг үзүүлье.

Танин мэдэхүйн процесс
Танин мэдэхүйн үйлдэл
Уншигчийн үйл ажиллагаа
Тодорхойлох
·   Сонгосон мэдээлэл дээр төвлөрөх
·   Сонгосон мэдээллийг дэс дараалалд оруулах
·   Хувилах
·   Доогуур нь зурах
·   Энгийн тэмдэглэл хийх юм уу хэлэлцэх
Ангилах
·   Эхийн гол санаануудыг ангилах
·   Эхийн гол санаануудыг харьцуулах

·   Логик ба зохион байгуулалттай тэмдэглэл хийх
·   Холбогдох мэдээллүүдийг ялгах
·   Асуудлуудыг хооронд нь холбох
Нэгтгэх
·   Эхийн гол санаанд анализ хийх
·   Эхийн санааг өөр хэлбэрт оруулж өөрчлөх юм уу шинэ санаа гаргах
·   Эхийн гол санааг багасгах
·   Эхийн гол санааг өргөтгөх
·   Эхийн гол санааг асуудал болгох
·   Тэмдэглэлийг нарийвчлан боловсруулах
·   Ерөнхийлсөн дүгнэлт гаргах
·   Эх дэх мэдээллээс дүгнэлт гаргах
Шилжүүлэх
·   Эх дэх мэдээлэлд үнэлгээ өгөх
·   Эх дэх мэдээллийг шалгах
·   Эх дэх мэдээллээс таамаглал дэвшүүлэх
·   Эх дэх мэдээлэлд тулгуурлан үнэлгээ өгөх, асуудал шийдвэрлэх, дүгнэлт гаргах

No comments:

Post a Comment