menu

Tuesday, September 29, 2015

Өгүүлбэрзүйн лекц "Үүр өндгийн загвар"



Монгол үгсийн хэлбэрийн ай, өгүүлбэрийн гишүүн хоёр нь нэг зүйл болохыг Л.Пайкийн “Үүр өндгийн харьцаа”-аар үзүүлсэн.
Үүний үүр нь өгүүлбэр, өндөг нь гишүүн болох ба загвар нь үгсийн хэлзүйн ай (үгсийн аймаг), өгүүлбэрийн гишүүн хоёр нь нэг зүйл болохыг батлахын зэрэгцээ, хэлзүйн үндэс нөхцөл (мөн тэг үндэс) хоёрын утга хэлбэрийн зогсонги тогтвортой (инвариант), хөдлөнгө тогтворгүй (вариант) шинжийг ялгадаг.
   



Хэлний нийлмэл төгс дохио болох өгүүлбэр нь хэчнээн товч буюу дэлгэрэнгүй ч гэсэн хоёр бүлэгт хуваагддаг. Үүнийг хэл шинжлэлд өгүүлэгдэхүүний бүлэг, өгүүлэхүүний бүлэг гэж нэрлэдэг.[1]  Өгүүлэгдэхүүн нь бодит юм үзэгдэл, өгүүлэхүүн нь түүний харьцааны дохио, энэ хоёр нийлээд бүхэл өгүүлбэр буюу бодит ертөнцийн юм үзэгдлийг харьцааны хамт заасан болох тул харьцангуй төгс шинжтэй болдог байна.
Өгүүлбэрийн гишүүдийг утга үүргийнх нь талаас гол гишүүд, дэлгэрүүлэгч гишүүд гэж ангилах ба, өгүүлэгдэхүүн, өгүүлэхүүн, шууд тусагдахууныг гол гишүүд буюу өгүүлбэрийн цөм бүтэц, харьяалахын ба хамжсан тодотгол, шууд бус тусагдахуун, байц гишүүнийг дэлгэрүүлэгч гишүүд буюу өгүүлбэрийн цөм бүтцийг дэлгэрүүлэх үүрэгтэй гишүүд гэнэ.
Улмаар, цөм өгүүлбэрийг дэлгэрүүлсэн гишүүдийг дэлгэрүүлэгч гишүүд гэх ба эдгээрийг илрэх хэлбэр, гүйцэтгэх үүрэг зэргээс нь шалтгаалан гол дэлгэрүүлэгч, дэд дэлгэрүүлэгч, захын дэлгэрүүлэгч гэж ангилна.  


[1] [1] Ш.Лувсанвандан. Өгүүлбэр зүйн тухай.  Бүтээлийн чуулган. IX боть Уб., 2010, 168

No comments:

Post a Comment