menu

Thursday, October 22, 2015

МХУЗ, МАХ-3 ангийн оюутнуудад: Өгүүлбэрзүйн задлал хийх эх



Д.Нацагдорж “Өвлийн шөнө”
Тасхийм хүйтэн өвлийн шөнө тэнгэрийн одон оч шиг гялалзаад, уул нурууг бүрхсэн хунгар цасны хасын өнгө түүний гэрэлд алмаазын адил гилтгэнэнэ. Хүйтний жавар өмнөөс үлээгээд голын мөс тас няс хагарна. Хөндий тал мэлцийн цэлийгээд хааяа нэг уулын орой эрвийн сэрвийн үзэгдэнэ. Хуучин сар шөнө дундын үед цухуйхад гэрийн нохой түүнийг ширтэн дэмий л хуцна. Хөдөөний айлын гадуур нэг ч үймээнгүй, үхэр хонь хааяа нэг хивж хэвтэнэ. Ийм нэг шөнийн гүнд холоос хэдэн морины туурай түчигнэн, хоёр хүн гадаа ирж, морийг тушин оров. Удалгүй эхнэр Лхам босч, өрх татан гал түлж цай халаана. Харанхуй шөнийн дунд бор гэрийн тооноор утаа савсаж, улаан оч хаялахад тэртээгээс үзэхэд үнэхээр сонирхолтой. Даруй үүрийн цолмон цэмцийн гарч ирэхэд, адуу манасан хоёр хар хүн мордон, уурга чирэн давхиж одов.

No comments:

Post a Comment