menu

Monday, October 5, 2015

Өгүүлбэрзүй хичээлийн лекц № 4



Өгүүлбэрийн гишүүдийг утга үүргийнх нь талаас гол гишүүд, дэлгэрүүлэгч гишүүд гэж ангилах ба, өгүүлэгдэхүүн, өгүүлэхүүн, шууд тусагдахууныг гол гишүүд буюу өгүүлбэрийн цөм бүтэц, харьяалахын ба хамжсан тодотгол, шууд бус тусагдахуун, байц гишүүнийг дэлгэрүүлэгч гишүүд буюу өгүүлбэрийн цөм бүтцийг дэлгэрүүлэх үүрэгтэй гишүүд гэнэ.
Улмаар, цөм өгүүлбэрийг дэлгэрүүлсэн гишүүдийг дэлгэрүүлэгч гишүүд гэх ба эдгээрийг илрэх хэлбэр, гүйцэтгэх үүрэг зэргээс нь шалтгаалан гол дэлгэрүүлэгч, дэд дэлгэрүүлэгч, захын дэлгэрүүлэгч гэж ангилна.  


Гишүүн
Илрэх хэлбэр
Хариулагдах асуулт
Тохиолдох байр
Тэмдэглэгээ
Гол гишүүд
Өгүүлэхүүн
Үйл үг+үйлийн нөхцөл
Нэр үг+туслах үйл үг
Үйл үг+туслах үйл үг

Яа-ийн төрлийн асуулт
Өгүүлбэрийн эцэст буюу, өгүүлэхүүн бүлгийн сүүлчийн үг болж байрлана.
Өгүүлэгдэхүүн
Нэр үг+нэрлэхийн тийн ялгал

Хэн? Юу?
Хэн нь? Юу нь?
Өгүүлэхүүнээс урагш, тодочлогчийн
ард
¾
Шууд тусагдахуун
Нэр үг+заахын тийн ялгал
Нэр үг+заахын тийн ялгалын утгат туслах үг
Хэнийг? Юуг?
Тусах үйл үгийн өмнө
Гол дэлгэрүүлэгч



Шууд бус тусагдахуун гишүүн
Нэр үг+өгөх оршихын тийн ялгал
Хэнд? Юунд?

Үйлийн өмнө орж хүн, юмыг заасан утгатай нэр үг нь болно.
Нэр үг+гарахын тийн ялгал
Хэнээс? Юунаас?
Нэр үг+үйлдэхийн тийн ялгал
Хэнээр? Юугаар?
Нэр үг+хамтрахын тийн ялгал
Хэнтэй? Юутай?
Нэр үг+чиглэхийн тийн ялгал
Хэн рүү? Юу руу?

Харьяалахын тодотгол гишүүн
Нэр үг+харьяалахын тийн ялгал
Хэний? Юуны?
Нэрийн өмнө орж, нэмэн дэлгэрүүлсэн нэр үг нь болно.
Дэд дэлгэрүүлэгч



Хамжсан тодотгол гишүүн
Тэмдэг нэр
Аль? Ямар?
Хэрхэн? Яаж? гм.
Нэр үгэнд хамжин холбогдвол нэрийн, үйл үгэнд хамжин холбогдвол үйлийн тодотгол болно.


         

            O
Дуурайх ба дүрслэх үг
Тооны нэр
Хэд? Хэчнээн? гм.
Захын дэлгэрүүлэгч


Байц
(орны, цагийн, шалтгааны, зорилгын)
Орон цагийн нэр

Хаана? Хаанаас? Хаагуур? Хаашаа? Хэзээ? Хэдийд? Хэдийгээр? Хэдийнээс? Ямар учраас? Яах гэж? Юуны тулд?


Үйл өгүүлэхүүн гишүүнд хамжих ба найрах аргаар холбогдоно.




 -----------
Нэр үг+өгөх оршихын тийн ялгал
Нэр үг+гарахын тийн ялгал
Нэр үг+үйлдэхийн тийн ялгал
Нэр үг+хамтрахын тийн ялгал
Нэр үг+чиглэхийн тийн ялгал









Дасгал
Дараах эх дэх тусах ба эс тусах үйл үгээр ялгарсан өгүүлбэрийн цөм бүтцийг ялган бичнэ үү.
                           1                     2                     1              2           3
Жишээ нь: Эрвээхий согтоно.  Эрвээхий  [O] эс олно.

Н.Өлзийбат                                                 Зун
Баланд согтсон эрвээхий буух цэцгээ эс олон эргэлдэнэ. Өнгө өнгийн цэцгэн даашинзтай охидыг өөр хооронд нь ялгахад цэцгээ андуурсан эрвээхий шиг нүд төөрнө. Сүүнд бялуурсан ишиг, хурга сул хивэн тийрнэ. Сүүдэр хайсан салхи нарны туяанд дуниартан сүр бараатай уулс унтаа юм шиг зүүрмэглэнэ.  


No comments:

Post a Comment