menu

Tuesday, October 27, 2015

МХУЗ, МАХ-III, IV ангийнхан дараах эхийг ашиглан гэрийн даалгавраа гүйцэтгээрэй.



Ж.Лхагва                                Цэнхэр уулс
      Өлийн овоонд чулуу нэмээгүй балчирхан насандаа би тэртээд харагдах цэнхэр уулсыг тэнгэрийн хаяа гэж боддог байжээ.
      Хурганд яваад гэрээс далд орохдоо ухаангүй байдаг атлаа тэр цэнхэр уулан дээр гараад цаана нь юу байгааг харахсан гэхээс Улаан дэлд өрөөстэй тоглоом, Ажаагийн хутгасан өрөмтэй будааг ч мартаж чаддаг байлаа.
Гэтэл тэр цэнхэр уул нь адууны бэлчээр төдийхөн байсныг удалгүй мэдээд өөрийгөө их л чамлан, цаана нь цэнхэр уул байхыг үзэж, энэхүү хорвоогийн уудамд анх удаагаа биширсэн билээ.
Эдүүгээ адууны бэлчээрээс гарч, олон цэнхэр уулсыг давлаа. Гэвч тэнгэрийн хаяа үзсэнгүй. Уулын цаана улам өндөр уул байна. Ганцхан уулыг хараад насыг барах юутай харамсалтай. Суугаад байвал уул хол, тэнгэрийн хаяа ойрхон санагдана. Яваад ирэхлээр уул ойрхон, тэнгэрийн хаяа зугтаагаад байдаг юм шүү.
Ай хүсэл минь- цэнхэрхэн уулс минь, алсхан оройд чинь нэг гарах сан даа...

No comments:

Post a Comment